Энэ сарын 15-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд "Хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар дуудлага өгсөн тоотод оршин суух хаягтай 50 настай эрэгтэй энэ сарын 13-14-нд шилжих шөнө биедээ олон удаагийн шархтай амиа алдсан нь тогтоогджээ.
Уг хэргийг 32 настай, эрэгтэй "О", 31 настай, эрэгтэй "Э" гэгчтэй хамтран үйлдэж, хохирогчийн "Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсаныг илрүүлсэн аж.
Гэмт этгээдүүдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
© 2013-2021