УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: "Улс төрийн намын тухайн өнгөрсөн 30 жилийн хугацаанд дорвитой шинэчлэгдээгүй. Гэтэл улс төрийн орчин дахь хөрөнгө мөнгөний нөлөө ихэссэн. Улс төрийн авлигалын индексээр нэлээн доогуур үнэлгээтэй мөн улс төрд итгэх иргэдийн итгэл сул байна. Улс төрийн нам бол ашиг хонжоо хайгч хүмүүсийн бөөгнөрөл гэсэн судалгаа хүртэл байна.
Тиймээс үндсэн хуулийн 19-р бүлгийн өөрчлөлтийн гол шинэчлэлүүдийг хийхээр төслийг бичиж бэлэн болгосон байгаа. Улс төрийн нам дотооддоо ардчилсан байх ёстой. Өөрөөр хэлбэл манайд 35 нам бүртгэлтэй байгаа боловч ихэнх намууд халаасны нам болчихсон байна.
Энэхүү үндсэн хуулйин шинэчлэлээр нэгдүгээрт санхүүжилтийг ил тод болгох, хоёрдугаарт үндэсний хэмжээний бодлогын нам төлөвшүүлэх, гуравдугаарт нээлттэй ил тод, цахим байхыг дэмжинэ" гэв.
© 2013-2021