Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр (2023.03.21) Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, ажлын явц байдалтай танилцлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, энэ хуулийг улс орны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан, бодит амьдралд нийцүүлэн боловсруулж, батлах шаардлагатайг онцгойлон сануулав. Бид хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүд ярьж, хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталдаг хэдий ч үнэн хэрэгтээ ажиллах хүчин, мэдлэг, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна.

Энэ бол боловсролын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг сануулж буй хэрэг юм гэлээ. Тэрбээр, Боловсролын ерөнхий хуулиар боловсрол, сургалтын бүхий л түвшин, ялгаатай байдлыг нягт уялдуулан зохицуулах учиртайг дурдаж, эдийн засаг, нийгэм, санхүүгийн бүхий л арга хэрэгслээр боловсролыг дэмжих эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв.

Боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх нийт долоон ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм. Эдгээр ажлын хэсгүүд 29 удаа, ажлын дэд хэсгүүд 58 удаа хуралдаж Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн сургуулийн өмнөх ба ерөнхий, дээд, хүмүүнлэгийн, мэргэжлийн  боловсрол, судалгааны их сургуулийн зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороон дарга Г.Мөнхцэцэг танилцууллаа. Тус Байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нийт 26, Улсын Их Хурлын гишүүд 16 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслөөр 75, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслөөр зургаан зарчмын зөрүүтэй санал хурааж, харилцан нийцлийг ханган боловсруулах ажил хийгдэж байна.

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзалтад танилцуулга хийж, ерөнхий боловсролын сургалт академик мэдлэгт суурилсан хөтөлбөрөөр явагдаж байгаагаас сурагчдын сурах сонирхол анги ахих тусам буурч буйг мэдээллээ. Үүнээс болж дээд болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчид ихэнхдээ нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийг сонгож, улмаар ажилгүйчүүдийн эгнээнд шилжих явдал их байгаа юм. Иймд сургалтын бүх түвшний хөтөлбөрийг шинэчлэх, өөр хооронд нь уялдуулах асуудлыг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн боловсролын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, үр өгөөжийг нарийвчлан тооцох, нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, үр дүнд чиглүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг чиглүүлж буйг дурдав. Түүнчлэн, багш бэлтгэх, тэдний хөдөлмөр, бүтээмжийг үнэлэхтэй холбоотой харилцааг шилжилтийн үед босоо удирдлагаар авч явах, цахим шилжилтийг цаг алдалгүй хийх зэрэг бодлогын зорилтуудыг дурдаж, Боловсролын ерөнхий хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд оруулж буй зарчмын өөрчлөлт, шинэчлэлтийн үзэл баримтлалыг танилцуулсан юм. Улсын Их Хурлын байнгын хорооны хуралдаануудаар ирэх долоо хоногт Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Малаа хотлуулах гэж гараад сураггүй алга болсон 27 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

    Малаа хотлуулах гэж гараад сураггүй алга болсон 27 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ