Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО, ТӨРӨЛ, ХЭМЖЭЭ

Тэтгэлгийн зорилго: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулахад оршино.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт хоёр үе шатаас бүрдэнэ:

I шат: Бичиг баримтын бүрдүүлэлт, эссэний үнэлгээ хийгдэнэ.

Үүний тулд тэтгэлэг горилогчид www.shineMyangan.mn цахим хуудас руу нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн, тэтгэлгийн өргөдлийн маягтыг бөглөж холбогдох нотлох баримт болон “Эссэ”-г хавсаргана. Холбогдох мэдээлэл дээрх цахим хуудаст байршсан байгаа:

II шат: Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилогчид нэгдүгээр шатанд ирүүлсэн “Эссэ”-ний агуулгын хүрээнд илтгэл /PPT/ бэлтгэж танилцуулж үнэлгээ авна.

Тэтгэлгийн хэлбэр:

1. Шилдэг суралцагчийн тэтгэлэг

2. Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлэг

3. Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

• Дотоодын сургалтын байгууллагын 50 хүртэлх шилдэг суралцагч тус бүрд 10,000,000.0 (арван сая) хүртэл төгрөгийн тэтгэлэг олгоно.

• Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах суралцах 50 хүртэлх суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

ХОЁР. ТӨРӨЛ ТУС БҮРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА

1. Шилдэг суралцагчийн тэтгэлэг горилогчид тавигдах шаардлага:

• Дотоодын сургалтын байгууллагын 2 ба 3 дугаар дамжааны өдрийн ангид суралцдаг байх;

• Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

• Суралцагч нь зохих журмын дагуу сургалтын байгууллагад элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байх.

2. Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлгийн горилогчид тавигдах шаардлага:

• Олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсан байх;

• Спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр "Олон улсын хэмжээний мастер" цол хүртсэн байх.

3. Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлгийн горилогчид тавигдах шаардлага:

• Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан байх;

• IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасан байх.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Тэтгэлэг горилогчид Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-тай сайтар танилцан, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагаас 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17:30 минут хүртэлх хугацаанд бүртгүүлнэ.

Өргөдөл гаргахдаа:

Тэтгэлэг горилогч нь онлайн өргөдлийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай. Өргөдөлд доорх зүйлсийг хавсаргасан байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

Шилдэг суралцагчийн тэтгэлэг горилогчид:

• 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын үндсэн хөтөлбөрийн 2 ба 3 дугаар дамжааны суралцагч болохыг баталгаажуулсан их, дээд сургууль, коллежийн захирлын эсвэл сургуулийн албан ёсны сургалтын цахим системээс авсан тодорхойлолт;

• Сургалтын байгууллагын албан ёсны сургалтын цахим системээс авсан суралцагчийн сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн дүнгийн тодорхойлолт буюу сургууль, коллежийн захирлын гарын үсэгтэй дүнгийн тодорхойлолт;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлогод миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000 хүртэл үгтэй байх

Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлгийн горилогчид

• Олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсныг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;

• Спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр "Олон улсын хэмжээний мастер" цол хүртсэн болохыг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11pt

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000 хүртэл үгтэй байх

Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлгийн горилогчид:

• Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 онд эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсныг нотлох урилга, баталгаат орчуулга;

• Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй, хамгийн багадаа IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасныг нотлох албан ёсны гэрчилгээний хуулбар;

• Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулга;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11pt

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000-2,000 үгтэй, монгол, англи хэлний аль нэгийг сонгон бичнэ.

• Тодорхойлох захидал (багш-1, байгууллага-1)

o Таны суралцах арга барил, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллагын тодорхойлолт);

• Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторын хөтөлбөрт хамрагдах тохиолдолд)

ДӨРӨВ. СУДЛАХ ЧИГЛЭЛ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЦАГАЛБАР,АНХААРАХ ЗҮЙЛС

Судлах чиглэлүүд:

Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй болон суралцах иргэдийг түлхүү дэмжинэ.

• “Алсын хараа-2050’, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах барилга, хот байгуулалт, зам тээвэр, уул уурхай, олборлолт, эрчим хүч, цахим хөгжил, мэдээлэл технологи, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологийн чиглэл,

• Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр, эсхүл онцгой байдал, хил, цагдаагийн албаны чиглэл,

Сонгон шалгаруулалтын зохион байгуулалтын хугацаа:

03.23-04.23 ны өдрүүдэд: Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлаж, өргөдөл хүлээн авна;

04.24-04.28-ны өдрүүдэд: Техникийн шалгуурыг хийж, өргөдөл, бичиг баримтийн бүрдлийг шалгана;

05.01-12-ны өдрүүдэд: Эссэний үнэлгээ хийгдэнэ.

05.15-16-ны өдрүүдэд: Эхний шатны сонгон шалгаруулалтын хариу болон дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцох хуваарийг тэтгэлэг горилогч бүрт и-мэйлээр мэдэгдэнэ.

05.17-30-ны өдрүүдэд: Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт зохион байгуулагдана.

06.01-ний 23:00 цагаас өмнө: Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтын хариуг тэтгэлэг горилогч бүрт и-мэйлээр мэдэгдэнэ.

Тэтгэлэг горилогчийн анхаарах зүйлс:

• Тэтгэлгийн сонгон шалгаруулатын зар, тавигдах шаардлагыг бүрэн гүйцэд уншиж танилцах;

• Өргөдлийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн байх;

• Эссэг тэтгэлэг горилогч бүр бичсэн байхаас гадна эссэний агуулгын хүрээнд илтгэл /PPT/ бэлтгэсэн байх шаардлагатай;

• Эссэ бичихдээ өөрийн санаа, үзэл бодолд тулгуурлан бичсэн байх бөгөөд бусдын бүтээл, санааг ашигласан бол эх сурвалжийг дурьдаж, эшлэл татсан байх;

• Тэтгэлгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, өөрийн мэдээллийг санаатайгаар буруу ирүүлсэн нь илэрсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас нэн даруй хасах үндэслэл болохыг анхаарах;

• Хөтөлбөрийн зарлалд дурьдаагүй нэмэлт материал болон цаасан хэлбэрээр ирүүлсэн мэдээлэл, материал хүлээн авахгүй болохыг анхаарах;

• Өргөдлийн маягт болон эссэ нь техникийн хувьд шаардлага хангаагүй бол дараагийн шатны шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Холбоо барих: Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг www.shineMyangan.mn сайт болон Боловсрол, шинжлэх ухааны яамны (51) 263449; 70120939; 75772727 утаснуудаас авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    51 иргэний НҮЦГЭН зураг, бичлэгийг "Нийтэд ТҮГЭЭНЭ" гэж сүрдүүлсэн этгээдэд 3.5 жилийн хорих ял оноов

    51 иргэний НҮЦГЭН зураг, бичлэгийг "Нийтэд ТҮГЭЭНЭ" гэж сүрдүүлсэн этгээдэд 3.5 жилийн хорих ял оноов