"НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-д холбогдож, ЯЛЛАГДАГЧ-аар татагдаад буй УИХ-ын гишүүдийн нэг нь А.Адъяасүрэн мөн. Яллагдагчаар татагдаад зогсохгүй, гишүүний суудал нь ч "ГАНХААСТАЙ" байгаа. Учир нь гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж магадгүй гишүүдийн тоонд зүй ёсоор багтаж буй.
Түүний энэ асуудлыг тодруулсан сэтгүүлчид хариулт өгөхдөө "Мэдээллээ нягтал. Намайг "НҮҮРСНИЙ" биш, авлигын хэргээр шалгаж байгаа. АТГ-аас дуудсан цагт нь саадгүй очиж байгаа" хэмээн хэнэг ч үгүй ярьж зогсоно билээ. Тантай холбогдсон хэрэг л бол ХЭРЭГ шүү, А.Адъяасүрэн гишүүн ээ!!!
Хатагтай А.Адъяасүрэнг ямар авлигын хэргээр шалгаж байгаа вэ гэвэл, "Нүүрс тээврийн компанитай бөгөөд 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болохоос өмнө тус компанидаа тээврийн "С" зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудад авлига өгсөн" гэх хэргээр АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тодруулбал,
АТҮТ-ийн 2020 оны гуравдугаар сарын 20-ны хурлаар А.Адъяасүрэн өөрийн хамаарал бүхий “Баянговь транс” ХХК-д 85, “Сан тээвэр групп” ХХК-д 190, “Топ “ ХХК-д 30, “Тэнгри транс” ХХК-д 172, “Ульгансар” ХХК-д 203 автомашинд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авсан аж.
Өөрөөр хэлбэл, нийт 680 автомашинд "С" зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга "Д"-д 100 мянган ам.долларын авлига өгснийг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Тэгэхээр түүний авлигын хэрэг гишүүн болохоос нь өмнө үүссэн ч өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй, хуулийн байгууллагаар ЭРГЭЛДСЭЭР байна. А.Адъяасүрэн гишүүн ээ, таны холбогдсон хэрэг нүүрснийх ч бай, авлигынх ч бай сайн дураараа бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулсан нь арай өлзийтэй биш гэж үү?
© 2013-2021