27-нд Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларна.
Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, өдөртөө -9...-14 градус, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -3...-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
© 2013-2021