ОУ-ын иргэний нисэхийн тухай конвенцын зарим зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн баталлаа

ОУ-ын иргэний нисэхийн тухай конвенцын зарим зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн баталлаа

Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэг, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн баталлаа. Тус хуулийн төслүүдийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гуравдугаар сарын 16-ны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.

Монгол Улс Олон улсын Иргэний нисэхийн тухай конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсноор энэ байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудитад хамрагдах зэргээр гишүүний үүргээ биелүүлж, олон улсад агаарын тээвэр, агаарын навигацийн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн.

Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын 2016 оны 39 дэх Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Зөвлөлийн гишүүн 36 орныг 40 болгон нэмэгдүүлсэн байдаг. Зөвлөлийн гишүүн улсуудыг агаарын тээврийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг, агаарын навигацид их хувь нэмэр оруулдаг, газар зүйн голлох бүс нутгийн төлөөлөл гэсэн 3 ангиллаар Ассамблейгаас 3 жилийн хугацаатай сонгодог юм.

Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь агаарын навигацийг өргөжүүлэх гишүүн улсуудын санаачилгыг дэмжиж, 2016 оны 39 дүгээр Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Агаарын навигацийн комиссын гишүүний тоог 19 байсныг 21 болгон нэмэгдүүлсэн байдаг.

Агаарын навигацийн комисс нь олон улсад агаарын навигацийг хөгжүүлэх бодлого тодорхойлох, мэдээлэл цуглуулах, стандарт, шаардлага тогтоох, зөвлөмж боловсруулах, техник, технологийн асуудлаар дэд комисс томилон ажиллуулах зэргээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлд зөвлөгөө өгөх үүрэгтэй байнгын ажиллагаатай комисс юм. Уг комиссын бүрэлдэхүүнийг гишүүн улсаас нэр дэвшүүлсэн, иргэний нисэхийн салбарын шинжлэх ухаан, практик ажлын зохих туршлага, мэргэшилтэй хүмүүсийн дотроос Зөвлөл сонгон шалгаруулж томилдог.

Тус протоколууд нь нийт 128 гишүүн улс нэгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд өнөөгийн байдлаар 80 улс нэгдэж, соёрхон батлаад байна. Монгол Улс багтдаг Ази, Номхон далайн бүсээс 7 улс буюу Австрали, Хятад, Япон, Энэтхэг, Сингапур, Малайз, Өмнөд Солонгос улс Зөвлөлийн гишүүнээр 2022 онд сонгогдсон.

УИХ-ын чуулганы хуралдаанаар эхлээд “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслийн хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн тул хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжиллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87 хувь нь тус хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжсэнээр эцэслэн баталлаа.

Дараа нь “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн юм. Төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувийн саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэг, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг ийнхүү эцэслэн баталснаар Монгол Улс энэхүү Протоколуудыг соёрхон батлахаар боллоо. Соёрхон баталснаар Зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх олон улсын санаачилгад хувь нэмрээ оруулж, цаашид Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дэмжлэг болохоос гадна мэргэшсэн хүний нөөцийг комиссын бүрэлдэхүүнд ажиллуулах боломж бүрдэхийн зэрэгцээ бүс нутгийн агаарын навигацийн гол түшиц орон зай болох, олон улсын нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах, агаарын тээвэр өргөжин хөгжихөд дэмжлэг болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод өдөртөө +10 градус дулаан

    Улаанбаатар хотод өдөртөө +10 градус дулаан