Авто зам, гүүрэн байгууламжийг шинээр барьж эхэллээ

Авто зам, гүүрэн байгууламжийг шинээр барьж эхэллээ

Сүүлийн 10 жилд нийслэлд бүртгэлтэй авто машины тоо 80 хувиар өссөн бол гол болон туслах гудамж, зам 19 хувиар нэмэгджээ. Нийслэлд өдөрт дунджаар 300-400 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог. Энэ үзүүлэлт нь одоо байгаа гол болон туслах замын багтаамжаас даруй хоёр дахин их үзүүлэлт юм. 

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас 2022 онд хийсэн судалгаагаар зам хоорондын уялдаа холбоо дутмаг, гол зам дээрх холбоос зам хангалтгүй нь түгжрэлд нөлөөлөх голлох шалтгааны нэг гэсэн дүгнэлт гарчээ.

Тиймээс авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэхүйц замуудыг судалж, эхний ээлжид 11 байршилд 17.15 км гол болон туслах гудамж зам, 963.7 урт метр гүүр шинээр барих ажлыг 2022 оноос эхлүүлээд байна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто замын үндсэн сүлжээг хөгжүүлэх ажилтай холбогдуулан нийт 22 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний үр дүнд 25.9 км авто зам барьж байгуулахаар тооцоолсон ч 11 төсөл, арга хэмжээ нь төсвийн тодотголоор хасагдсан. Үүнээс 2022 онд дөрвөн байршлын авто замыг барьж, ашиглалтад оруулсан. Тодруулбал, 

Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км авто зам, “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх 0.86 км авто зам, Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл 1.74 км авто зам, Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжийг холбох 1.8 км авто замыг явган хүн, дугуйн зам, гэрэлтүүлгийн хамт цогцоор нь барьж байгууллаа.

2023 онд нийт долоон байршилд зам, замын байгууламжийн ажлыг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд 12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр хийх бөгөөд эдгээр нь 2022 онд төлөвлөсөн ажлын үргэлжлэл юм. Өөрөөр хэлбэл, тус бүтээн байгуулалтуудыг 2022 онд эхлүүлсэн ба далан суурь болон гүүрний суурь бүтээцийн ажлуудыг үргэлжлүүлнэ" гэлээ.

Дараах долоон байршилд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Үүнд:

  • Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам,
  • Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 483 урт метр, зургаан эгнээ бүхий гурван гүүр,
  • Улиастайн тойргоос Шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4.2 км авто зам, 97.3 урт метр төмөр бетон гүүр,
  • Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км авто зам, 33 урт метр гүүр,
  • Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламж бүхий 2.4 км авто зам,
  • Алтай хотхоны урдаас Төмөр замын гарам хүртэлх 0.7 км авто зам ,
  • Зайсангийн 225 урт метр төмөр бетон гүүрийг шинэчилж, хос гүүр барих ажлыг тус тус эхлүүлээд байна.

2022 онд эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын гол гудамж замуудад хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн харьцаа /VCR/-г тодорхойлсон. Судалгаанд орсон авто замуудын хөдөлгөөний ачаалал 2-3 дахин нэмэгдсэн гэх дүгнэлт гарсан аж. Авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд түгжрэлд голчлон нөлөө үзүүлдэг 90 байршлыг мөн тодорхойлжээ. Уг 90 байршилд авто замын ажил хэрэгжсэнээр судалгаанд хамрагдсан гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал дунджаар 20 хувь буурах урьдчилсан тооцоо гарсан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Гаалийн улсын байцаагч нар бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй нийт 22 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Гаалийн улсын байцаагч нар бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй нийт 22 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ