АТҮТ: Замын даац хэтрүүлсэн ачаа тээвэртэй хатуу тэмцэнэ

АТҮТ: Замын даац хэтрүүлсэн ачаа тээвэртэй хатуу тэмцэнэ

Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2020 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг.

Уг стандарт нь зөвхөн манай улсын стандарт бус, олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм. Тухайлбал БНХАУ-д нийт жин нь 49 тонн, ОХУ-д 44 тн, Европын холбооны улсууд 44 тн гэсэн стандартыг тус тус баримталж байна. Тээвэрлэгч, жолооч нарын дунд хавар намрын улиралд газар гэсэж, хөлдөх үед стандартаа баримтлаад бусад үед жин, даац хэтрүүлэх буруу хандлага байсаар байгаа нь зам эвдрэх, аваар осол гарах, цаашлаад эрдэнэт хүний амь нас хохирох зэрэг эрсдлийг бий болгож байна.  
Өвөл газар хөлдүү үед зам хөшүүн чанартай болж хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход деформаци үүсэж зам дээр хагарал, овойлт үүсдэг. Ингэж овойсон зам хавар хөрсний гажилтад орж, хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих үед замын хагарал улам нэмэгдэж, суулт өгч томоохон нүх үүсэх, замын эвдрэл гэмтлийн гол шалтгаан болдог. 

Иймээс даацын хяналтыг тогтмолжуулж, цаашид энэ төрлийн хяналт шалгалтыг цахимжуулах чиглэлээр ЗТХТ тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.  Дээрх төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлыг өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймагт хэрэгжүүлээд байна. 

Тодруулбал, 
Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар, “Зам, тээврийн хөгжлийн төв”, “Тээврийн Цагдаагийн Алба”, “Автотээврийн Үндэсний Төв”-ний хамтарсан ажлын хэсэг тухайн чиглэлүүдэд нүүрс тээврийн даацын байдалд шалгалтын ажиллагаа явуулж гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна.  Уурхайн нүүрсний тээвэр болон авто замын даацыг хэтрүүлж авто замын хучилт, гүүрийг эвдэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг таслан зогсоож захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авч цаашид даацын хяналтыг тогтмолжуулах хамтын арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг нэгдсэн шийдэлд хүрсэн байна.  Улсын хэмжээнд орон нутгийн удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн ба хамтдаа замаа хамгаалах чиглэлээр байнга мэдээлэл солилцох, хамтарсан хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулахаар боллоо. Цаашид ийм төрлийн зөрчилд Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна даац хэтрүүлсэн аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг онцоллоо. Мөн дээрх стандарт шаардлагыг баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг барагдуулах механизм үйлчилж эхэлнэ.  Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд улсын чанартай автозамаар том оврын ачааны автомашинаар тээвэрлэлт хийхдээ дараах зөрчил дутагдлыг нийтлэг гаргаж байна.  
Үүнд: 
• Гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус; 
• Улсын дугаар бүдгэрсэн, арилсан, гээгдүүлсэн;  
• Оврын хэмжээг илтгэсэн хажуу болон арын хэсэгт туузан наалт байрлуулаагүй; 
• Ачаа тээвэр зориулалтын бүтээлэггүй; 
• Эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, хол, ойрын болон оврын гэрлийн нөөц чийдэн байхгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч байна.  
 Иймд дээрх дутагдлыг гаргахгүй хөдөлгөөний болон тээвэрлэлтийн стандартаа мөрдөхийг холбогдох албаныхан анхааруулж байна.  
Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй, ачаа ачсан эхлэлийн цэг рүү буцааж, хэвийн хэмжээд ачилт хийлгэн хөдөлгөөнд оролцуулах ба зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авна.  
 ИЙМД ЖОЛООЧ ТЭЭВЭРЧИД АЧААНЫ ЭХЛЭЛИЙН ЦЭГЭЭС ЖИН ДААЦАА ТОХИРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн хатуу коксжих нүүрс цахимаар арилжав

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн хатуу коксжих нүүрс цахимаар арилжав