С.Давааням: Бидэнд хүн төвтэй төлөвлөлт хэрэгтэй

С.Давааням: Бидэнд хүн төвтэй төлөвлөлт хэрэгтэй

 “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Бүс нутаг, хот суурины төлөвлөл­тийн хэлтсийн дарга С.Даваанямтай ярилцлаа. 
 -Монгол Улсын хүн амын нутаг­шилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах судалгааны ажлын явц ямар байна вэ?
-Монгол Улсын хүн амын нутаг­шилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл /ХАНСХЕТ/-ийг боловсруулах судалгааны ажил 2018 оны зурга­дугаар сараас эхлээд тав дахь жил­дээ явж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа 2050” хөтөлбөр, Хот байгуулалтын тухай хууль зэрэг баримт бичигт тус төслийг боловсруулж хэрэг­жүүлэхээр заасан. Өнөөдөр Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын зохистой харьцаа алдагдсан.

Гол нотолгоо нь Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг ч эсрэгээрээ нийт хүн амын хамгийн их хувь буюу тал хувь нь ганц Улаанбаатар хотдоо суурьшдаг гэдгээрээ ч мөн дэлхийд тэргүүлдэг.

Энэ нь хүрээлэн буй орчны бохирдлоос гадна авто замын түгжрэл, эдийн засгийн өсөлтийг сааруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжид сөргөөр нөлөөлж, ачаалал нэмэгдэх, байгалийн гамшигт өртөмтгий, халдварт өвчин богино хугацаанд хүн амын хамгийн их хувьд тархах өндөр эрсдэлтэй улсуудын тоонд орж байна. Тиймээс энэ судалгааг явуулах нийгэм, эдийн засгийн бодит хэрэгцээ, шаардлага үүссэн. 

     Эхний хоёр жилд өнөөгийн байдлын судалгааг хийсэн. Энэ хүрээнд Монгол Улсын нийт 235 сум, суурин газраар орон нутгийн судалгааг хийсэн. Дараагаар нь Хот байгуулалтын үнэлгээний тайланг хийлээ. Одоо төлөвлөлтийн шийдлийг боловс­руулж, хэлэлцүүлэх ажил явж байна. Өөрөөр хэлбэл, бүх аймаг, зарим сум, Засгийн газрын яамд болон холбогдох агентлагуудад энэ судалгааны төлөвлөлтийн шийдлээ танилцуулж, санал авах, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна. Су­дал­гааны ажил ерөнхийдөө дуусах шатандаа орсон.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүдийг нэгт­гээд ХАНСХЕТ-ийн төлөвлөлтийн шийд­лийг эцсийн байдлаар боловр­суулж, 2023 оны эхний хагас жилдээ баг­таан Засгийн газар, УИХ-д хэлэл­цүүлэн батлуулахаар төлөвлөж байна. 

 -Монгол Улсын хүн ам, суурьш­лын хөгжлийг ямар хугацаанд төлөвлөн тооцсон бол?
-2040 он хүртэл Монгол Улсын хүн ам хэд болж өсөх вэ, ямар байршил, төлөвлөлттэй байвал орон зайн хувьд оновчтой байх вэ гэсэн төлөвлөлтийг зураглалаар гарган боловсруулсан. Монгол Улсын нийт хүн амыг 2040 он гэхэд 4 сая 567 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Ингэхдээ бүх хот, сумаар нь хүн амын өсөлтийг гаргаснаараа ач холбогдолтой. Улаанбаатар хотын хувьд одоогийн ердийн өсөлтөөрөө явбал 2040 онд 2.5 болж өсөхөөр байгаа. Харин төлөвлөлтийн хүрээнд хэт өсөлтийг хязгаарлаж, дагуул хотын хамт хоёр саяд хязгаарлахаар төлөвлөсөн.

     Өнөөдрийн нөхцөлд зарим хот, сууринд хүн амын өсөлтийг хэт өөдрөгөөр тооцож, хэрэгцээ, шаард­лагаас давсан дэд бүтэц, барилга байгууламж барьж, төсвийн хөрөнгө оруулалтыг зарим талаар үр ашиггүй болгосон тал бий. Энэ төслөөр эдгээр алдааг давтахгүйгээр бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хүчин чадалтай, орон зайн оновчтой байршил, ач холбогдлын зөв эрэмбэ дараатайгаар гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтууд хийгдээд явах тул эдийн засаг, нийгмийн үр ашиг нь дээшилнэ. 

 -Монгол Улсын нийт хүн ам 4 сая 567 мянган гэсэн тоог ямар үндэслэлээр гаргасан бэ?
-Сүүлийн арван жилийн хугацаан дахь Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлт, шилжилт хөдөл­гөөн, нас хүйсний бүтэц зэргийг тооцоолж гаргасан. Ирэх 20 жилийн хугацаанд хүн амын суурьшлыг зөвхөн хот төдийгүй хөдөө орон нутагт зохистой түвшинд шилжин суурьшуулахад анхаарч байна.

Тухайлбал, төвийн бүс нутгийн бэлчээрийн даац 2-4 дахин хэтэрсэн нутгаас хил орчмын алслагдсан нөөц бэлчээр бүхий нутагт залуу малчдыг шилжин суурьшихыг дэмжих шаардлагатай.

Хил орчмын зарим алслагдсан суманд 30-40 насны малчин залууст эхнэр олдохгүй байна. Учир нь эмэгтэйчүүд нь аймгийн төв, нийслэлд суралцаад тэндээ шилжин суурьшиж үлддэгтэй холбоотой. 

 -Улаанбаатар хотыг анх 500 мянган хүн амтайгаар төлөв­лөөд өнөөдөр 1.5 сая хүн амтай болсон. Шинэ суурьшил төлөв­лөснөөр Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл саарах уу?
-Улаанбаатар хотын Их тойрууд улсын хэмжээний төрийн захир­гааны байгууллагууд, дээд боловс­рол үндсэндээ төвлөрч, түүнийг дагаад худалдаа, үйлчил­гээний томоохон төвүүд төвлө­рөөд байна. Үүнийг сааруулахын тулд төр, засаг асуудлын түрүүнд явж байх ёстой. Өөрөөр хэлбэл, төр, захиргааны зарим чиг үүргийг дагуул хотуудад шилжүүлэх шаардлага тулгарч байна. Тиймээс хүн амын шилжилт хөдөлгөөнийг татаж байгаа гол хүчин зүйл болох яам, агентлаг, их, дээд сургуулийн зарим чиг үүргийг дагуул болон хоёрдогч хотууд руу шилжүүлэх нь оновчтой алхам юм.

     Шилжин ирэгсдийн нас, хүйсийн бүтцээс харахад их, дээд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод суурьшин үлдэж байгаа залуус их байна. Мөн тэд аав, ээж, ах дүүгээ дагуулж шилжин ирдэг. Мөн орон нутагт хүн амын зохистой төвлөрөл байхгүйгээс ажлын байр хайж шилжин ирж байгаа хүмүүс их байна. Дархан, Эрдэнэт, Даланзадгадад зарим их, дээд сургуулийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн 50 хувийг нь шилжүүлэх байдлаар төрийн зохицуулалтаар төвлөрлийг сааруулж болно. Мөн “Шинэ зуун мод” хот буюу шинэ нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хотын төлөвлөлтийг боловсруулан Засгийн газраас баталсан. Энэ хүрээнд Төв аймгийн төвтэй дэд бүтэц болон нийгэм, эдийн засгийн харилцан уялдаатай дагуул хот төлөвлөгдөн хөгжөөд явна. Энэ нь нийслэлийн хүн амын дөрвөн уулын дундах хэт төвлөрлийг сааруу­лах бас нэг гарц шийдэл болно. 

Орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх шаард­лагатай. Дархан, Эрдэнэт, Чойр, Замын-Үүдийг улсын зэрэглэлтэй засаг захиргааны бие даасан статустай хот байдлаар төлөвлөн хөгжүүлэх хэрэгтэй.

Ингэвэл орон нутагт удирдлага, санхүү, эдийн засгийн эрх мэдэл нэмэгдсэнээр орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Цогтцэций, Ханбогд зэрэг суурин газрыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгохоор төлөвлөсөн. Мөн Монгол Улсын нийт 356 хот, суурин газрыг 90 бүлэг суурингийн тогтолцоотойгоор хөгжүүлэхээр төлөвлөж, тэдгээр 90 бүлэг суурингийн төв буюу сум дундын төвд хот байгуулалтын дэд бүтцийг хөгжүүлж, хүн амын ая тухтай орчныг бүрдүүлэхээс гадна боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хүргэж, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэж, ажлын байр нэмэгдэх боломжтой болно. Учир нь бид бүх сумыг жигд хөгжүүлэх боломжгүй.

 -Өнөөдөр Яармагт “Шинэ Улаан­баатар” боссон. Төлөвлөлт хийсэн ч эмх замбараагүй байшин, барилга сүндэрлэлээ. Хөшигийн хөндийд энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа бий юу?
-Хөшигийн хөндийд шинэ онгоцны буудлыг түшиглэсэн “Шинэ Зуунмод” хотын ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Түүний дагуу Чөлөөт бүс, дээд боловсрол, шинжлэх ухааны төв, дэд бүтцийн зураг төслийн ажлууд үе шатны дагуу хийгдээд явж байгаа. Иймд одоогийн зарим төлөвлөлт шиг эмх замбараагүй байдал үүсэж, хүмүүсийн амьдрах орчны эрх ашигт хохирол учрахгүй. 

 -Монгол Улсын хүн амын нутаг­шилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл батлагдвал ажлаа юунаас эхлэх вэ?
-Энэ жилдээ төсөл батлагдвал ирэх жилээс хэрэгжээд явна. Улсын төсөвт тодорхой хэмжээгээр тусгагдаж, дэд бүтцийн ажлууд хийгдэнэ. Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд өөрчлөлт оруулна. Бидэнд цаашдаа барилга биш хүн төвтэй төлөвлөлт хэрэгтэй. Хүн амын бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн төлөвлөлтийг бодитоор хийх шаардлагатай гэж үзэж байна. Энэ судалгаагаар нэгдсэн орон зайн мэдээллийн сан үүсэж байгаагаар онцлогтой. Ингэснээр хүний хүчин зүйлийн нөлөө орохгүйгээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүд нь бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хүчин чадал, орон зайн байршил, ач холбогдлын зөв эрэмбэ дараатайгаар төлөвлөгдөн хэрэгждэг болно. 

 -Энэ төсөл хэрэгжсэнээр ямар өөрчлөлт, шийдэлд хүрэх вэ?
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн амын суурьшлын хувьд том өөрчлөлт гарсан ч дорвитой ажил хийгдээгүй. Өнөөдөр 100 мянган хүнтэй Эрдэнэт хот Баян-Өндөр сум гэсэн статустай байна. Энэ нь 1000 хүрэхгүй хүн амтай, мал аж ахуй зонхилсон сумтай статус адил.

Багаас цөөн хүнтэй сум, сумаас цөөн хүнтэй аймаг, хорооноос цөөн хүнтэй дүүрэг байна.

Тиймээс хотын статусыг сэргээнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарна. Монгол Улс 330 вант улс биш, нэгдсэн төр засаглалтай улс учраас зарим өөрчлөлтийг шуурхай хийгээд явах нь улсын нэгдмэл эрх ашигт нийцнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    #АНЗААР арга хэмжээ нийслэлийн хэмжээнд эхэллээ

    #АНЗААР арга хэмжээ нийслэлийн хэмжээнд эхэллээ