Нийгмийн даатгалын шимтгэл "Хоёрдогч татвар" биш

Нийгмийн даатгалын шимтгэл "Хоёрдогч татвар" биш

Улсын нөхөн үйлдвэрлэлийн тасралгүй шинжийг даатгалын системээр хангадаг гэвэл та итгэх үү? Даатгал бол тусгай сан бүрдүүлэн, ард иргэд, ААН-үүдийн үйл ажиллагаа, эрүүл мэнд, ашиг сонирхлыг мөнгөн үнэлэмжээр хангаж хамгаалдаг үйл ажиллагааны гайхамшигтай систем. Мэдээж заавал даатгуулах даатгал, сайн дурын даатгал гэсэн хоёр төрөлтэй. 


Ихэвчлэн ажилд анх орсон хүмүүст нийгмийн даатгалын мөн чанарыг ойлгуулдаггүй, мөн өөрсдөө уншиж ойлгодоггүйн улмаас ХАОАТ, НДШ гэсэн хоёр төрлийн татварыг цалингаас суутгадгийг л мэддэг. Татвар  ба даатгалын ялгааг бодит утгаар нь ойлгож мэдээгүйн улмаас сайн дурын даатгал гэж юу болохыг бас ойлгодоггүй.


Төр ч гэсэн үүнд нэг их санаа зовдоггүй, харин ч "ашиг завшаан" мэтээр үзэж, хоёр өөр шугамаар орж ирсэн мөнгийг хамаа замбараагүй захиран зарцуулдаг. Татварыг төсөвт авдаг, харин даатгал бол төсвийн мөнгө биш гэдгийг ч ойлгодоггүй.


Нийгмийн даатгал бол иргэн хүн өөрийнхөө ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт юм. Энэ мөнгийг татварын орлоготой адилтгаж, төр захиран зарцуулж буй нь миний мөнгийг халааснаас маань дээрэмдэж байгаатай яг адил зүйл.
Нийгмийн даатгалын сан нь:
•    Тэтгэврийн даатгалын сан
•    Тэтгэмжийн даатгалын сан
•    Эрүүл мэндийн даатгалын сан
•    Ажилгүйдлийн даатгалын сан
•    Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах даатгалын сан
гэсэн таван сангаас бүрдэх бөгөөд тухайн даатгалыг дараах иргэд сайн дураараа төлж болдог.


Үүнд:
•    Хувиараа хөдөлмөр эрхлэгчид
•    Малчид
•    Эзэд
•    Чөлөөт уран бүтээлчид
•    Хоршооны гишүүд
•    Лам санваартан
•    Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй орлогогүй иргэд
төлж болдог бөгөөд бусад хөдөлмөр эрхэлж байгаа иргэд нийгмийн даатгалыг заавал төлөх үүрэг хүлээдэг.
Нийгмийн даатгалын тодорхой хувь нь хүн таны ирээдүйд баталгаа болон санд хуримтлагдаж байх ёстой. Тэгэхээр хүмүүс юунд төлөөд байгаа мэдэх хэрэгтэй болов уу.
                                                          Ажил олгогчоос   Даатгуулагчаас      
•    Тэтгэврийн даатгалын санд               9,5%                     9,5%
•    Тэтгэмжийн даатгалын санд              1%                        1%
•    Ажилгүйдлийн даатгалын санд            0,2%                    0.2%
•    Эрүүл мэндийн даатгалын санд           2,0%                    2.0%
•    Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 0,8%, 1,8% 2,8%  /ажлын нөхцөлөөс хамаарч/


Та 500 мянган төгрөгийн  цалинтай бол нийт цалингийнхаа 27,2%-ийг өөрөөс болон ажил олгогчоос даатгалд төлдөг. Нийлбэр дүнгээр сар бүр 136000 төгрөгийг төлөх бөгөөд жилд 1632000 төгрөгийг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Үүнийг 25 жилийн хугацаанд хадгалсан бол хэр хэмжээний мөнгө хуримтлуулах байсан бол?
Даатгал гэдэг маань төлсөн дүнгээр бус хураамж, шимтгэл нь үнэлгээний тодорхой дүнгээр илэрхийлж, нэг үгээр хэлбэл тэтгэврийг өөрийн хураасан 21 сая төгрөг биш, үүнээс илүү мөнгийг тэтгэвэртээ авах боломжтой.

 


Эрүүл мэндийн даатгалд жилд дунджаар өөрөө 120 мянган төгрөг, ажил олгогчтой нийлэхээр 240 мянган төгрөг, түүнийг арилжааны даатгалын, гэнэтийн ослын даатгалын үнэлгээгээр ийм хураамжийг жилд төлсөн бол /даатгалын хураамжийг 1%, гэж тооцоод үнэлгээг нь гаргавал/   хүн өөрийгөө 24 сая төгрөгөөр үнэлж нөхөн олговрыг авах бүрэн боломжтой. Ядаж ийм дүнгээр байдаггүй юм гэхэд 1 сая төгрөгийн эмнэлэг үйлчилгээг жилдээ арилжааны даатгалаас авах боломжтой юм.

 

Даатгалаа сайн төлсөн хүн тэтгэвэрт гарахдаа 350 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авах бөгөөд харин энэхүү даатгалын системийн зөв тогтолцоо, арилжаанд сайн холбож өгвөл хүн тэтгэвэрт гарахдаа нэг удаадаа 100 саяас багагүй мөнгө авч сар бүр 1 саяас дээш төгрөгийн тэтгэврийг авах боломжийг бүрдүүлж өгч болно. Мөн эмнэлэг үйлчилгээнд 200 сая төгрөг хүртэл эмнэлгийн төлбөрийг хийх боломжтой болно.
Даатгал төлдөг, даатгалын мөн чанар, ашиг тусыг сайн мэддэг бол хүн түүнээс ч илүү мөнгийг даатгалд зарцуулахад буруудах зүйлгүй.

Буруу ойлголтоос үүдсэн буруу зарцуулалт

Нийгмийн даатгал нь шууд захиран зарцуулж болохгүй мөнгөн орлого бөгөөд түүнийг сан хэлбэрээр даатгуулагчийн ирээдүйн тэтгэвэр, тэтгэмж, эмнэлэг үйлчилгээнд зарцуулагдахаар сандаа төвлөрөн хуримтлагдаж байх ёстой орлого юм. 
Даатгал нь заавал байх нөөцийг тодорхойлж өгсөн байх ёстой бөгөөд нэг өдөр олон хүн тэтгэмжид хамрагдахаар болоход тухайн санд түүнийг хангаж чадахуйц мөнгөн сан байх ёстой байдаг.

Тиймээс нийгмийн даатгал бол "ТАТВАР" биш. НДШ бол "ТАТВАРЫН ОРЛОГО" биш гэдгийг л ойлгох ёстой.


Үүнийг ойлгодог бол төр, түүнийг төлөөлөн Засгийн газар НДШ-ийн хувь хэмжээг дур мэдэн нэмэгдүүлэх, эсвэл олон улсын санхүүгийн байгууллагын өмнө амлалт авах шаардлага ч байхгүй юм. Төр зөвхөн өөрийн татан төвлөрүүлдэг татварынхаа орлогыг л зөв тооцоолох, үр ашигтай зарцуулах үүрэгтэй.  Гэтэл даатгалын заавал байх нөөцийг үл тоон татварын орлоготой ижилсгэж үздэг, буруу зарцуулалт хийдэг нь төрийн мэдлэг чадваргүй удирдлагын харгай болж байна. Ингэснээр ирээдүйд гарах нөхөн төлбөр, тэтгэвэр тэтгэмжийн олон жилийн хуримтлал нэгэнт үгүй болох аюултай. Урд жилүүдийн хуримлалтыг буруу зарцуулсанаар ирээдүйд өгөх өч төчнөөн өр үлдэж байгаа нь хүн амын өндөр өссөлттэй үед төрцгөөсөн иргэд тэтгэврийн насан дээр нэгэн зэрэг хүрч ирэхэд үр нөлөөг нь үзнэ.

 


Одоогийн нөхцөлд сонгуульд хулхидан сонгогдох, мөнгөний амлалтыг биелүүлэх зэрэгт ч бас нийгмийн даатгалын шимтгэлээр орж ирж байгаа орлогыг тооцоолон оруулдаг. 
Сая УИХ-аар 2020 оны төсвийг батлахдаа НДШ-ийг хоёр хувиар нэмсэнийг иргэд эсэргүүцэж, "Бидний төлсөн татвар хангалттай" гэсэн постерийг нийгмийн сүлжээгээр явуулж эхэлсэн. Учир нь НДШ бол татвар биш, даатгал. Хэрвээ татвар мөн бол төр ч гэсэн захиран зарцуулах гэх нь зайлшгүй.  
 

Өөрчлөх шаардлагатай


Даатгалын системийг үр ашигтай, зөв менежмэнтээр явуулахын тулд дараах өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх шаардлагатай.
1.    Төрийн савраас НДШ-ийн орлогыг салгаж ёс зүй, сан хөмрөгөөр баттай зогссон даатгалын компаниудад шилжүүлэх, эсвэл шинээр даатгалын нөхцөл буюу амьдралын даатгалын заавал даатгалд хамруулж, ажил эрхэлж байгаа иргэд тухайн даатгалд хамрагдах үүргийг хүлээдэг.
2.    Амьдралын буюу хувийн даатгалд эрүүл мэнд, ажилгүйдлийн даатгалын сангуудыг багц болгон арилжааны даатгалд заавал даатгуулах зарчмаар сан бүрдүүлэн даатгалын үйлчилгээгээр нийгмийн халамжийг хангах бүрэн боломжтой.
3.    Хүн насан туршдаа даатгал төлөөд сүүлийн үед 36 сарын тэтгэмж авах ба хөөрхийдөө 7, 8 сая төгрөгийг авч насаараа улсдаа зүтгээд хашаа байшин ч авч хүрэхгүй мөнгө авдгийг өөрчлөх шаардлагатай.
4.    Тус хувийн даатгалын сангийнхаа мөнгөөр тэтгэвэрт гарахдаа сард тодорхой хувийг нь тогтмол авдаг, тэтгэвэрт гарахдаа ядаж ганц өрөө байр авчих мөнгийг авдаг, нас барах хүртлээ идчих мөнгөтэй, эмнэлэг үйлчилгээнд хангалтай өөрийгөө үйлчлүүлдэг тийм л даатгалын тогтолцоог бүрдүүлэх.
5.    Сайн дурын даатгал гэж байхгүй харин энэхүү амьдралын даатгалд заавал даатгуулах ба даатгуулсан иргэдэд ажил олддог, даатгалтай иргэдийг ажилд авдаг, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг хортой бөгөөд аюултай нөхцөлд ажлуулж байгаа бол ААН өөрөө төлөх гэх мэт үүргүүдийг хүлээнэ.
6.    Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй үйл ажиллагааг даатгуулагч өөрөө хариуцах ба тухайн үеийн гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх нь ажил хөдөлмөрөө эрхэлж байх үед аюул осолд өртвөл үүнээс гарах эрсдэлийг ААН хариуцлагын даатгалаар нөхөн олгодог, эрүүл мэндэд гарсан хохирлыг гэнэтийн ослын даатгалын нөхөн олговроор хохиролгүй болгох гэх мэтээр энэхүү системээр хангах бүрэн боломжтой.
7.    Нийт НДШ төлсөн иргэдийн мөнгийг зарцуулалт болон хуримтлалыг сайн ойлгуулж байх ёстой бөгөөд тэтгэвэрт гарахдаа би банканд бус даатгалд төлж байсан нь миний эрүүл мэнд, ирээдүйд авах тэтгэв эрийнхээ мөнгөн дүнг сайн мэддэг, тэрхүү мэдээллийг сайн авдаг байх учиртай.
8.    Төрийн буруу зарцуулалтад орчихдог “хоёрдогч татвар” буюу НДШ-ийг арилжаа руу оруулж бусдын мөнгийг буруу аргаар ашиглагчдаас чөлөөлөх шаардлагатай.
 

С.ЛХАГВАЖАВ
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хөл хорионы хугацаанд нийслэлийн нийтийн тээвэр бүрэн хүчин чадлаараа ажиллалаа

    Хөл хорионы хугацаанд нийслэлийн нийтийн тээвэр бүрэн хүчин чадлаараа ажиллалаа