Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн бус экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоё

Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн бус экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоё

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа уул уурхайн бус экспортын салбарынхантай хийлээ.

Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, гоо сайхан, эм, эмийн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, банк бус, судалгаа, маркетингийн салбарын төлөөлөл оролцлоо.

Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0,5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна. Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Үүнд самнаагүй болон самнасан үс, хялгас, самар, лаазалсан махан бүтээгдэхүүн, өлөн, сүлжмэл гадуур болон дотуур хувцас, адууны мах, хөнгөн цагаан бусад багтаж байна.
Уул уурхайн бус экспортын салбарын нийт экспортод эзлэх хувь өнөөдөр бага байгаа ч нөөц боломж, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр их гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, төлбөрийн тэнцлийг үүнд дурдаж болно. Экспорт нэмэгдвэл төлбөрийн тэнцэл ашигтай гарна. Ингэснээр улсын валютын нөөц нэмэгдэж, төлбөрийн чадвар сайжирна. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 7.3 дахин өссөн үзүүлэлт юм. Бид хамтран ажилласнаар үүнийг цаашид нэмэх боломжтой гэв.
Монгол Улсын Засгийн газраас гадаад худалдааг цахим, хүнд сурталгүй, оновчтой болгох, шинэ боломжуудыг нээх зорилго тавьж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тухайлбал, бараа бүтээгдэхүүнийг экспортлоход бичиг баримтын бүрдүүлэлт, хил дээрх үйл ажиллагаанд 302 цаг зарцуулж байгааг 16 дахин багасгахаар ажиллаж байна. Үүнээс гадна үйлчилгээний худалдааг хөгжүүлэх үүн дотор аялал жуулчлалыг үйлчилгээний экспортын тэргүүлэх салбар болгох, экспортыг төрөлжүүлэх, боловсруулалтыг нэг шат ахиулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зэрэг чиглэлийг гадаад худалдааны бодлогод баримтлан ажиллаж байна.  

Уул уурхайн бус экспортын салбарынхан ч Засгийн газрын бодлоготой олон зүйл дээр санал нийлж байв. Тухайлбал,
“Астра Рүүт” ХХК-ийн захирал Л.Энхбат: Хунчир, дэрэвгэр жирвүү, чихэр өвс гэсэн гурван төрлийн эмийн ургамал тарьж, экспортолдог.  Эмийн ургамлын экспорт ойрын 5-10 жилд ноолуурын экспортыг давах шинжтэй. Эмийн ургамал тарималжуулсан бүтээгдэхүүний хувьд нь тэмдэгтийн татвар төлдөг. Эмийн ургамлыг эрүүл мэнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгэн адил НӨАТ-аас  чөлөөлөх хэрэгтэй байна.
АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: Экспортод бид бэлэн биш байна. Брэнд хөгжүүлэлтийг бодлогоор дэмжээд өгье. Олон улсын томоохон үзэсгэлэнд брэнд хөгжүүлэгчдийг дэмжиж оролцуулмаар байна. Мөн реэкспортыг татвараар дэмжих шаардлагатай. Шингэн хүнсний экспортын хувьд ОХУ, Япон зэрэг том зах зээл байна. Бид дэлхийтэй өрсөлдөж байгаа учир гаалийн татварын дэмжлэг мөн хэрэгтэй байна.
Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: Монголын ноолуурын экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Дэлхийн том брэндүүд өмнө нь БНХАУ-аас ноолуур авдаг байсан бол ковидтой холбоотойгоор Монголоос авч эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд Италийн хоёр том брэнд Монголын ноолуурын салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. Энэ эрэлт, сонирхлыг хангахад тогтвортой бодлого, зээлийн хүртээмж, хугацааг нэмэх хэрэгтэй байна.

"Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан: 2019 онд Монгол Улс 577 мянган жуулчин авсан. 2023 онд дэлхийд анх удаагаа ковидын өмнөхөөс давсан жуулчин авч чадсан улс магадгүй дэлхийд ганцхан Монгол болохоор байна. Энэ бол маш том дэвшил. Япон Улс 2019 онд 32 сая жуулчин авсан. Энэ үзүүлэлтдээ 2025, 2026 онд л хүрч магадгүй гэсэн таамаг байна. Энэ хоёр жил гаруйн хугацаанд Засгийн газар аялал жуулчлалын салбарт маш том дэвшил гаргалаа. Монголд ирсэн худалдан авагчдын худалдан авалт бол бидний хувьд маш том экспорт байдаг. Энэ жил бид маш сайн бэлтгэлтэй байх ёстой. Засгийн газар яг үүнтэй ижил ноолуурын салбарт ч дэвшил гаргана гэж найдаж байна.
“Глобал Номадик Продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бат-Эрдэнэ: Манайх Архангай аймгийн гурван суманд үйлдвэрлэлээ явуулж, АНУ, Япон зэрэг улсад бүтээгдэхүүнээ гаргадаг. Хамгийн том асуудал хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин болоод байна. Түүнчлэн малын эрүүл мэнд, бүртгэлжүүлэлтэд анхаарах хэрэгтэй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны улсын төсвийг батлахаас өмнө уул уурхайн бус экспортын салбарын эрх зүйн орчныг тодорхой болгох санал гаргалаа. Мөн уул уурхайн бус экпсортын тэргүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг тодорхойлж, дунд хугацааны хөтөлбөр боловсруулан ажиллах нь зүйтэй гээд салбарынхныг хамтран ажиллахыг хүслээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ОБЕГ: Салхи шуурга ихтэйн улмаас гарсан түймэр богино хугацаанд их талбайг эзэлж байна

    ОБЕГ: Салхи шуурга ихтэйн улмаас гарсан түймэр богино хугацаанд их талбайг эзэлж байна