“ЦАГИЙН ЗӨРҮҮ” форум эхэллээ

“ЦАГИЙН ЗӨРҮҮ” форум эхэллээ

   Говь-Алтай аймгийн залуучуудын “Ирээдүй Алтай” холбооноос санаачлан, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “ЦАГИЙН ЗӨРҮҮ-2” форум эхэллээ.

      Форумд Говь-Алтай аймгийн харьяат бөгөөд шинжлэх ухаан, соёл урлаг, улстөр, бизнес, нийгмийн олон салбарт амжилттай ажиллаж, суралцаж буй 300 гаруй залуус зочноор оролцож, илтгэл тавьж, туршлага, мөрөөдөл, үзэл бодлоо хуваалцах юм.

Энэ удаагийн форум 4 үе шаттай явагдах бөгөөд сэтгэлгээний, хөгжлийн, харилцаа хандлагын, цагийн зөрүүгийн талаар хэлэлцэн байр сууриа илэрхийлж, дуу хоолой нэгтгэх аж. 

Форумыг нээж “Ирээдүй Алтай” холбооны тэргүүн Н.Амартүвшин үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр энэ мөчид ЦАГИЙН ЗӨРҮҮ форум болж байхад АНУ-д сагсан бөмбөгийн NBA-гийн плей-оффын эхний шатны тоглолт эхлэх гэж байна. Одоогоос 4 жил хоёр хоногийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын сарын 13-нд “Цагийн зөрүү-1” форумыг зохион байгуулж байхад дэлхийн хүн ам 7 тэрбум 284 сая байсан бол өнөөдөр найман тэрбумд хэдийнэ хүрчээ.  

Бид бүхэнд энэ зааланд сэтгэлгээний, харилцаа хандлагын зөрүү, хөгжлийн зөрүү, цаг хугацааны зөрүү гээд олон сэдвээр ярилцаж, манай өнөөдрийн зочид сонирхолтой яриануудыг бид бүхэнтэй өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрөөс 7300 хоног, 87 мянга 600 цагийн түүхийг бичсэн ИРЭЭДҮЙ АЛТАЙ холбоо түүхэн 20 жилийнхээ ойтой золгож байна.  

Тус холбоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд Алтайн ирээдүйн эздийг ирээдүй Алтайгаас төрүүлнэ гэсэн уриатай ажиллаж  олон залуусыг сурч боловсрох, хамтдаа хөгжих, мөрөөдөл зорилгынхоо төлөө алхахад нь гүүр болж чадсан. Залуучуудын хөгжлийг дэмжих, урлаг, спорт, оюуны болоод боловсролд чиглэсэн олон ажлыг үе шаттай зохион байгуулж ирлээ “ хэмээн онцоллоо.

Он гарсаар тус холбоо Говь-Алтай аймгийн 18 сумаар тойрч ХЯЗГААРАА ТЭЛ хөгжлийн форумыг зохион байгуулж нийт 4000 гаруй иргэд хөдөлмөрчид, залуустай уулзаж үзэл бодлоо хуваалцаж, санал санаачлагыг нь сонссон байна.

"ЦАГИЙН ЗӨРҮҮ" форум “СЭТГЭЛГЭЭНИЙ ЗӨРҮҮ” хэлэлцүүлгээр эхэллээ. “Ирээдүй Алтай” холбооны дэд тэргүүн, “Эртэч Монгол” хөтөлбөрийн санаачлагч Н.Энхбаатар модератораар ажиллаж, “Ирээдүй Алтай” холбоог үүсгэн байгуулагч, холбооны 6 дахь тэргүүн Т.Сайхнаа СЭТГЭЛГЭЭНИЙ ЗӨРҮҮГИЙН талаар үндсэн илтгэл хэлэлцүүллээ. 

    Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын тэргүүн Э.Энхнаран, Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хандмаа, “Ирээдүй Алтай” холбооны Бодлогын хэрэгжилтийн хорооны гишүүн А.Номин-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлж залуустай ярилцав.

         Энэ үеэр Зочин илтгэгч Э.Энхнаран хэлэхдээ “Энд ирсэн зарим залуус амралтаараа аав ээж, ах дүүсээ зорин нутагтаа очиж байгаа. Та бүхэндээ сонин болгож хэлэхэд, биднийг оюутан байх үе шиг “фургон” машинд чихүүлээд, 2 хоног явж очдог, аав ээжийн үе шиг “Зил-130” дээр суугаад 7 хонож ирдэг “үлгэр, домог” шиг үе ард хоцорчээ. Бид засмал замаар Улаанбаатар хоттой холбогдсон. Олон олон шинэ барилга бий болж, харанхуй гудамжууд нь гэрэлтэй болсон гээд ЭЕРЭГ талуудыг нь харвал олон бий.

Гэхдээ XXI зуунд амьдарч буй гэхэд тэнд Хөгжлийн болон Сэтгэлгээний зөрүү ч бий. “Хоцрогдсон зүйлсийг минь хэн нэгэн улстөрч, удирдлага нь ирээд хөгжүүлэх болов уу” гэж олон мянган цаг хүлээдэг. Тухайлбал, 10-20 жилийн өмнө, магадгүй ХХ зууны үеийн барилга өнөөдрийг хүртэл хэвээрээ л байна” гэв.

      Харин Үндсэн илтгэгч Т.Сайханаа “Ирэх 2024 онд манай аймгийн 14 сумын 100 жилийн ой тохионо. Бид ойгоо тэмдэглэхээр нутагтаа очиход, 2 гишгүүрт модон “00”-доо л сууна. Цаг ашиглаж ирсэн ч бид хөгжиж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй” байгааг хэлж байлаа.

“ХӨГЖЛИЙН ЗӨРҮҮ”-г хэлэлцэж, хот хөдөөг холбов

  Хувь хүний болон нутаг орны хөгжлийн ялгаа яагаад үүсэв, хэн үүсгэв зэрэг асуултад хариулт эрсэн "Цагийн зөрүү” форум “ХӨГЖЛИЙН ЗӨРҮҮ”  хэлэлцүүлгээр үргэлжилж байна.  Энэ үед улс төрийн намуудын төлөөлөл оролцож, Хөгжлийн зөрүү, ялгааг хэлэлцлээ.

     АН-ын ҮБХ-ны гишүүн О.Батханд “Бид 33 жил нам ярьж ирсэн. Би ч нэг намын төлөөлөл. Гэтэл энэ хугацаанд Монгол Улсад юу болов. Бид 1000 гаруй үйлдвэр, сангийн аж ахуй, түүхий эд бэлтгэлийн баазтай байсан. Гэтэл сүүлийн 4 жилийн хугацаанд буюу 2019-2023 онд цар тахалтай нүүр туллаа. Энэ үед дунджаар нэг хүн өдөрт 3 ширхэг амны хаалт хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, бидний нэг өдрийн хэрэглээ нь 6 сая ширхэг байгаа юм. Бид амны хаалтаа үйлдвэрлэж чаддаг билүү. Мөн бид хоол идсэнийхээ дараа ашигладаг шүдний чигчлүүрээ үйлдвэрлэж чаддаггүй, гаднаас авдаг. 

ОУБ-ын судалгаагаар Монгол Улсын хүн амын 51 хувь нь ядуу гэх дүгнэлт гарсан. Үүнээс гадна оюутан залуус ч орлоготой байхын тулд бааранд ажиллаж байна. Тэнд биш үйлдвэрт ажиллахын хажуугаар дадлага хийж хөгжих ёстой” гэж хэлээд, бодлогын алдаанаас энэ байдал үүссэнийг онцолсон юм.  

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Бат-Эрдэнэ “Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын индексийг гаргадаг. Үүнийг хөгжлийн зөрүүтэй холбож ярихад, Дорнод аймгийг Говь-Алтай аймагтай харьцуулъя. 20-30 мянган хүний зөрүүтэй л болохоос газар нутгийн хэмжээгээр адилхан аймгууд юм. Гэвч дээрх индекст Говь-Алтай аймаг тогтмол доогуур байр эзэлж, Дорнод аймаг дээгүүр байр эзэлдэг. Алтай нутаг бол хил гаальтай гэвэл бий, баялагтай. Хөгжих боломж бүрэн бий” хэмээв. Хөгжихөд дараах ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай гэж үзжээ. Үүнд:

  • Барилга, бүтээн байгуулалт, авто зам сайжруулах, ногоон байгууламж бий болгох
  • Ажлын байр бий болгож, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх
  • Бизнес эрхлэгчдээ дэмжиж, төрөөс ирэх татварын дарамтыг багасгах
  • Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгох

 Даяаршил, цахим ертөнцийн нөлөөгөөр дэлхий хавтгай болж, хот хөдөөгийн ялгаа аажмаар арилж байгаа ч баян хоосны, эрүүл болон эрүүл бус хүний, мэдлэг мэдээлэлтэй, эсвэл ажил, мэргэжилгүй хувь хүний ялгаа улам их болж байгааг залуус онцоллоо. 

"ЦАГИЙН ЗӨРҮҮ-2" форум үргэлжилж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Зөв 1 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 2 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Баянхонгорын бэлтэй босс

    Баянхонгорын бэлтэй босс