Алтайн 300 гаруй залуус “ЦАГИЙН ЗӨРҮҮ”-г хэлэлцлээ

Алтайн 300 гаруй залуус “ЦАГИЙН ЗӨРҮҮ”-г хэлэлцлээ

Харилцаа хандлага, сэтгэлгээний зөрүүгээс эхлээд цагийн, хөгжлийн зөрүүгийн талаар Алтайн 300 гаруй залуус хэлэлцсэн “ЦАГИЙН ЗӨРҮҮ” форум \2023.04.15\ амжилттай зохион байгуулагдлаа.

      Говь-Алтай аймгийн залуучуудын “Ирээдүй Алтай” холбооноос санаачлан, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан тус форумд Говь-Алтай аймгийн харьяат бөгөөд шинжлэх ухаан, соёл урлаг, улс төр, бизнес, нийгмийн олон салбарт амжилттай ажиллаж, суралцаж буй залуус зочноор оролцож, илтгэл хэлэлцүүлэн туршлага, мөрөөдөл, үзэл бодлоо хуваалцсан юм.

Форум Сэтгэлгээний, Хөгжлийн, Харилцаа, Хандлагын, Цагийн зөрүү гэсэн үндсэн дөрвөн хэлэлцүүлгээр үргэлжилсэн бөгөөд асуулт хариулттай, өөр өөрийн өнцөгтэй, шүүмжтэй, санал санаачилга дэвшүүлсэн форум болов.

“Ирээдүй Алтай” холбооны тэргүүн Н.Амартүвшин форумын нээж үг хэлэхдээ “Одоогоос дөрвөн жил хоёр хоногийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын сарын 13-нд “Цагийн зөрүү-1” форумыг зохион байгуулж байхад дэлхийн хүн ам 7 тэрбум 284 сая байсан бол өнөөдөр найман тэрбумд хэдийн хүрчээ. Энэ мөчид 300 гаруй залуус ЦАГИЙН ЗӨРҮҮ форумд нэгдэж байхад АНУ-д сагсан бөмбөгийн NBA-гийн плей-оффын эхний шатны тоглолт эхлэх гэж байна. Энэ бол Цагийн зөрүү, бүс нутгийн зөрүү.

Өнөөдрөөс 7300 хоног, 87 мянга 600 цагийн түүхийг бичсэн ИРЭЭДҮЙ АЛТАЙ холбоо түүхэн 20 жилийн хугацаанд “Алтайн ирээдүйн эздийг Ирээдүй Алтайгаас төрүүлнэ” гэсэн уриатай ажиллаж олон залуусыг сурч боловсрох, хамтдаа хөгжих, мөрөөдөл зорилгынхоо төлөө алхахад нь гүүр болж чадсан. Залуучуудын хөгжлийг дэмжих, урлаг, спорт, оюуны болоод боловсролд чиглэсэн олон ажлыг үе шаттай зохион байгуулж ирлээ“ хэмээн онцоллоо.

“Түүнчлэн одоо цаг бидний мэдэлд бий. Энэ цагийг хурдасгах, удаашруулах, хэзээ, юунд зарцуулахаа та шийд” хэмээн уриалан залуустаа амжилт, сайн сайхныг хүсэв.

Он гарсаар тус холбоо Говь-Алтай аймгийн 18 сумаар тойрч “ХЯЗГААРАА ТЭЛ” хөгжлийн форумыг зохион байгуулж нийт 4000 гаруй иргэд хөдөлмөрчид, залуустай уулзаж үзэл бодлоо хуваалцаж, санал санаачилгыг нь сонссон байна.

"ЦАГИЙН ЗӨРҮҮ" форум “СЭТГЭЛГЭЭНИЙ ЗӨРҮҮ” хэлэлцүүлгээр эхэлсэн юм. “Ирээдүй Алтай” холбоог үүсгэн байгуулагч, холбооны 6 дахь тэргүүн Т.Сайхнаа СЭТГЭЛГЭЭНИЙ ЗӨРҮҮГИЙН талаар илтгэл хэлэлцүүлэн ирэх 2024 онд аймгийн 14 сум 100 жилийн ойгоо тэмдэглэх үед хоёр гишгүүрт модон “00”-доо л сууна. Цаг ашиглаж ирсэн ч бид хөгжиж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй” гэдгийг хөндсөн нь залуусын анхаарлыг татав.

Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын тэргүүн Э.Энхнаран, Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хандмаа, “Ирээдүй Алтай” холбооны Бодлогын хэрэгжилтийн хорооны гишүүн А.Номин-Эрдэнэ нар СЭТГЭЛГЭЭНИЙ ЗӨРҮҮ юунаас үүсдэг, хэрхэн зөрүүг арилгах талаар байр сууриа илэрхийлж залуустай ярилцав.

     ХӨГЖЛИЙН ЗӨРҮҮ БА ХАНДЛАГЫН ЯЛГАА

Хувь хүний болон нутаг орны хөгжлийн ялгаа яагаад үүсэв, хэрхэн арилгах зэрэг асуултад хариулт эрсэн “ХӨГЖЛИЙН ЗӨРҮҮ” хоёрдугаар хэлэлцүүлэгт улс төрийн намуудын төлөөлөл оролцлоо.

Хөгжил гэж чухам юу болох, зөрүү хэрхэн үүссэн, цаг хугацаа, боломжийг хэрхэн алдаж, бас ашиглах вэ талаар талууд байр сууриа илэрхийлж, оролцогч залуучууд хурц бөгөөд оновчтой асуултыг асууж, хэлэлцэв.

АН-ын ҮБХ-ны гишүүн О.Батханд “Бид 33 жил нам ярьж ирсэн. Би ч нэг намын төлөөлөл. Бид 1000 гаруй үйлдвэр, сангийн аж ахуй, түүхий эд бэлтгэлийн баазтай байсан. Гэтэл өнөөдөр үйлдвэрлэгч улс импортлогч болж дотооддоо хэрэгцээт бүтээгдэхүүнээ ч үйлдвэрлэж чадахгүй байна. Үйлдвэрлэгч байж гэмээнэ хөгжил эхэлдэг” гэдгийг тодотгон ядуурал, орлого буурсан явдал нь бодлогын алдаанаас үйлдэлтэйг хэллээ.

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Бат-Эрдэнэ “Алтай нутаг бол хил гаальтай, баялагтай. Хөгжих боломж бүрэн бий” хэмээв. Хөгжихөд Барилга, бүтээн байгуулалт, авто зам сайжруулах, ногоон байгууламж бий болгох, Ажлын байр бий болгож, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, Бизнес эрхлэгчдээ дэмжиж, төрөөс ирэх татварын дарамтыг багасгах, Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгох зэрэг саналыг дэвшүүллээ.

ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхнасан “Өнөөдөр бид буруу, хэвшмэл ойлголтоос болж “Цагийн, сэтгэлгээний, хөгжлийн зөрүү”-г бий болгож байна. Жишээлбэл, улстөрч эмэгтэйчүүдийг үс нь ганган байх ёстой. Хувцаслалт нь гоё байх хэрэгтэй гэдэг. Энэ нь хэвшмэл ойлголт мөн бөгөөд тогтсон хэвшмэл ойлголтын зөрүүг арилгаж байж хөгжлийн асуудлыг ярих учиртайг” тодотгож форумд оролцогчид санал нэгдсэн бол Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа “Аливаа шийдвэр гаргах, байр сууриа илэрхийлэх, хийж бүтээхэд зориг чухал”-ыг чухалчлав.

Харилцаа, хандлагын зөрүү, Хөгжлийн зөрүү гэсэн сэдвийг форум онцолсон нь залуусын ихэд сонирхдог сэдвийн нэг байлаа. Зохиолч, яруу найрагч Р.Эмүжин, Гоо бүсгүй, жүжигчин продюсер А.Баярцэцэг нар илтгэл хэлэлцүүлж залуустай чөлөөтэй ярилцав.

Зохиолч, яруу найрагч Р.Эмүжин “Хандлагыг хувь хүний, хувь хүнээс үүдэлтэй гэр бүлийн, нийгмийн, улс орны, Дэлхийн ертөнцийн хандлага гэж ангилъя. Хандлага нь соёл бөгөөд оршихуй мөн. Хандлага ямар чухал вэ гэдгийг бид мэдэрч болно. Та хэн нэгэн рүү хашхирвал хариуд нь хашхираан л сонсоно. Өөрөөр хэлбэл, хүн ямар хандлагатай байна, тийм л хандлагыг хүлээж авна. Та хэдэн сургууль дүүргэсэн байж болно. Гэхдээ дэргэдэх хүмүүстээ зөв хандаж, зөв харилцаа үүсгэхгүй бол “Торонд орсон араатан” мэт үлдэх болно гэв.

Гоо бүсгүй, жүжигчин, продюсер А.Баярцэцэг өөрийгөө хэрхэн ялж, зорилгынхоо үзүүрээс атгаж, мөрөөдөл рүүгээ тэмүүлсэн жишээгээ залуустай хуваалцав. Тэрбээр 2010 онд Испани улсад “оюутан солилцоо”-гоор сурч байх үед англи хэлний чадвар нь тун сайнгүй бөгөөд улам сайжруулах хэрэгцээ шаардлага үүссэн тухайгаа, улам их хичээх, хэл сурах нь зорилго бус хэрэгцээ юм гэдгийг ойлгох нь чухал гэдгийг хуваалцав.

“ЦАГИЙН ЗӨРҮҮ”-г оюутан, залуус илүү томоор харж сэтгээсэй. Боломж хэнд ч бий. Хичээж, тэмүүлэх хэрэгтэйг уриаллаа.

Даяаршил, цахим ертөнцийн нөлөөгөөр дэлхий хавтгай болж, хот хөдөөгийн ялгаа аажмаар арилж байгаа ч баян хоосны, эрүүл болон эрүүл бус хүний, мэдлэг мэдээлэлтэй, эсвэл ажил, мэргэжилгүй хувь хүний ялгаа улам их болж байгааг залуус онцоллоо. XXI зуунд амьдарч буй боловч орон нутагт Хөгжлийн болон Сэтгэлгээний зөрүү их бий. Хоцрогдсон зүйлсийг хэн нэгэн улстөрч, удирдлагууд засах, хөгжүүлэх болов уу гэж хүлээх бус өөрсдөө дуу хоолой, үйл хөдлөлөөрөө оролцохыг залуус бусдадаа уриалж, дуу хоолойгоо нэгтгэв.

        Дөрвөн жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “ЦАГИЙН ЗӨРҮҮ”-2 форум өргөн цар хүрээтэй, олон өнцөг сэдэвтэй, шүүмж, санал санаачилга өрнөсөн, хэрэгжүүлэх ажил, хийх төлөвлөгөөгөө ярилцсан, бусдаас суралцаж, бусдад үлгэрлэсэн форум болж өндөрлөлөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай нутагшуулж байна

    Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай нутагшуулж байна