С.Чинзориг сайд эмийн үнэ, чанартай холбоотой асуудлаар эм хангамжийн топ компаниудтай уулзалт хийлээ

С.Чинзориг сайд эмийн үнэ, чанартай холбоотой асуудлаар эм хангамжийн топ компаниудтай уулзалт хийлээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” ТББ-ын удирдлага болон эм ханган нийлүүлэх томоохон байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, эмийн үнэ, чанартай холбоотой асуудлаар нээлттэй ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд иргэдээс эмийн үнэ, чанартай холбоотой гомдол санал их ирж буйг онцлоод “2022 оны арванхоёрдугаар сард Үндэсний статистикийн хорооноос эмийн үнэтэй холбоотой мэдээлэл авахад нэг жилийн хугацаанд дунджаар 40 хувиар өссөн судалгааг танилцуулж байсан.

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хил, гааль хаалттай, ачаа тээврийн үнэ нэмэгдсэн, валютын ханш зэрэг олон зүйлсээс шалтгаалсан нь ойлгомжтой. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа уул уурхай болон боомтын сэргэлтийн бодлогын үр дүн эхнээсээ гарч, ковидын аюул холдож ногоон түвшинд шилжсэн, хил, гааль хэвийн болж ачаа тээврийн үнэ буурч байгаа зэргээс улс орны эдийн засагт бага ч бол эерэг хандлагууд мэдрэгдэж, инфляци буурч эхэлсэн хэдий ч өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа эмийн үнэ буурахгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна.

Сүүлийн 30 жилийн турш манай улс эм хангамжийн салбараа бүхэлд нь  хувийн хэвшлийн нуруун дээр орхиж, төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналт, бодлого гэх зүйлгүй явж ирсэн.
Эм бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн бүтээгдэхүүн. Төрөөс гурил, улаан буудай, шатах тослох материал зэрэг зарим нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд онцгой анхаарч санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хэрнээ эмийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, чанар дээр бодлого, дэмжлэг байхгүй байгаад анхаарах цаг болсон.  Засгийн газар дээр ч энэ тухай нэг биш удаа ярьж байгаа.
Тиймээс Монгол Улсын эмийн импортын 85 хувийг хангадаг, салбартаа тэргүүлэгч топ компаниудыг урьж эмийн үнийг бууруулах, тогтворжуулах боломж, эмийн чанартай холбоотой ямар өөрчлөлт хийж болох вэ гэдэгт санал солилцохыг хүссэн юм” хэмээгээд уулзалтад оролцож буй эмийн салбарынхны саналыг сонслоо.  

 Манай улсад эмийн импортын тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй байгууллага бий ч 2021 онд эм ханган нийлүүлэх 85 байгууллага нийт 489,7 тэрбум төгрөгийн, 2022 онд  131 байгууллага 722.8 тэрбум төгрөгийн эмийн импорт хийсэн. Нийт импортын 80-85 хувийг “Монос фарм трейд”, “Ази фарм”,  Монгол Эм импэкс концерн, “Энто”,  “Палома”, “Монфа трейд”, “ВэллБий”,  “Омбол”,  “Цомбо”,  “Дакалфарм”  гэсэн арван компани хийдэг.

Монгол Улсын эмийн бүртгэлд 4206 нэрийн эм бүртгэлтэй байдаг бөгөөд нийт бүртгэлтэй эмийн 30 хувь буюу 1273 нэрийн эмийг дээрх арван компани  бүртгүүлсэн байдаг. Иргэдийн дунд эмийн үнэ өндөр, чанар хангалтгүй байгаатай холбоотой гомдол их байгаад эм ханган нийлүүлэх байгууллагууд анхаарч Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм Холбоо”-той хамтран үнийн өсөлтийн судалгааг хийсэн байна.
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад тендерээр худалдан авсан эмийн үнэ 2019-2020 онд 17.8 хувиар, 2020-2021 онд 14.3 хувиар тус тус  нэмэгдсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2020-2022 онд зайлшгүй шаардлагатай эмийн 94 хувийнх нь үнэ 50 хүртэлх хувиар өссөн, үлдэх 6.0 хувьд 50-иас дээш хувиар үнэ нэмэгдсэн байна.
Тэдний хэлж буйгаар эмийн үнийн өсөхөд валютын ханш, тээврийн зардал, нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэг олон зүйл нөлөөлж байна. Импортын эмийн худалдан авалтын 90 хувийг ам.доллараар хийдэг бөгөөд өнгөрсөн онд манайд ам.долларын ханш 21 хувиар чангарсан нь эмийн үнэд шууд нөлөөлсөн гэж байв.

Мөн ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн хөнгөлөлтийн хувийг бууруулсан нь иргэдийн халааснаас гарах зардлыг нэмсэн бөгөөд үүнийг олон нийт эмийн үнэ өссөн хэмээн ойлгож байгаа тал бий гэж байлаа. Эм ханган нийлүүлэх байгууллагынхан үнэ бууруулахын тулд компаниудад бага хүүтэй зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгах хэлцлийг Монголбанктай хийх, НӨАТ-ыг бууруулах зэрэг тодорхой саналуудыг тавьж байсны дотор ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт болон, хувь хэмжээг тогтвортой байлгах нь зөв гэж байв.  
Эмийн чанарын хувьд чанарын баталгаажуулалтыг олон улсын стандартын дагуу хийх боломжийг бүрдүүлж, хяналт тавихаас гадна эрүүл мэндийн байгууллагууд дахь Эмийн эмчилгээ зохицуулах хорооны үүрэг оролцоог сайжруулах, бүртгэлгүй эмийг гар дээрээс буюу олон нийтийн сүлжээгээр худалдан борлуулдаг урсгалд хяналт тавих, хил, гаалийн хяналтыг сайжруулах зэрэг асуудлуудыг тавьсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбоход санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана

    Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбоход санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана