Сурвалжилга: "Шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог олон улсын төвшинд хүргэх ёстой"

Сурвалжилга: "Шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог олон улсын төвшинд хүргэх ёстой"

Азийн Социал демократ намуудын сүлжээ, Фридрих Эбертийн сан хамтран энэ сарын 20-23-ны хооронд Улаанбаатар хотноо "Эмэгтэйчүүдийн нийгэм, улстөрийн оролцоо" сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад 10 гаруй улсын 30 орчим эмэгтэй хамрагдаж байгаа юм.

     Азийн улстөрийн сүлжээ нь дэвшилтэд үзэл санаа, бодлогоо чөлөөтэй солилцох, нийгмийн ардчилсан намуудыг дэмжих, хамтран ажиллах платформ бүхий социал демократ болон дэвшилтэт улстөрийн намуудын бүс нутгийн сүлжээ аж. Энэ сүлжээ нь 2009 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 10 улс орны 14 намыг нэгтгэсэн дэвшилтэт намуудын хамгийн том нэгдэл юм байна. 

2009 онд тус сүлжээг байгуулахад МАН-аас томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд өнөөг хүртэл Соцдемийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2020 оноос УЗ-д МАН-ыг төлөөлж Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн ажиллаж байна.

МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга О.Батнайрамдал: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дээд боловсролын зөрүү 17 орчим хувьтай байна

-МАН-ын хувьд дэвшилтэт бодлогынхоо хүрээнд өнөөдрийн сургалтыг хамтран зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь УИХ-аар "Пропорциональ намын жагсаалт болон эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо"-г ярьж буй энэ үед болж буйгаараа өндөр ач холбогдолтой. Энэтхэг, Непаль, Малайз, Индонези, Шинэ Зеланд зэрэг Ази, номхон далайн орны Социал демократ үзэл баримтлалтай намуудын төлөөлөл чуулж, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгааг хоёр өдрийн турш хэлэлцэхээр төлөвлөөд байна.

         Судалгаанаас харахад, сүүлийн 15 жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дээд боловсролын зөрүүг 17 орчим хувь буюу эмэгтэйчүүд боловсролын төвшин илүү өндөр байгаа юм. Цаашид эдийн засгийн талаас нь харсан ч тэр, МАН-ын Социал демократ үзэл баримтлал, тэр дундаа хүний эрхийн үзэл баримтлалаас авч үзсэн ч тэр, шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог олон улсын төвшинд хүргэх ёстой гэж үзэж байгаа.

Швейдийн Социал демократ намын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Ann Liunda: ҮХНӨ болон бусад хуулиуд маш дэвшилттэй харагдаж байгааг онцолмоор байна

-Би сүүлийн долоон жилийн хугацаанд Худалдаа болон Гадаад харилцааны сайдаар ажилласан. Ингэхдээ Монгол Улстай маш ойр харилцаатай байж ирсэн бөгөөд энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг маш сайн мэднэ. Тэр Гадаад харилцааны эмэгтэй сайд нарын сүлжээн дэх чухал гишүүдийн нэг. 

          Миний хувьд Швейдийн Социал демократ намын гишүүн бөгөөд манай нам нь МАН-тай олон арван жил хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Өнөөдөр явагдаж буй эмэгтэйчүүдийн оролцоог улстөрийн төвшинд нэмэгдүүлэх мөн ҮХНӨ болон бусад хуулиуд маш дэвшилттэй харагдаж байгааг онцолмоор байна. Энэ нь ч амжилттай болж, эмэгтэйчүүд улстөрийн оролцоонд манлайлна гэдэг итгэлтэй байгаа.

МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа: Сонгуульд эмэгтэйчүүд бага сонгогдсон нь өөрийгөө хангалттай таниулж чаддаггүйтэй холбоотой

-Монгол ардын нам нь 2020 онд 30 дугаар их хурлаа хийсэн. Ингэхдээ Социал демократ үзэл баримтлалыг намынхаа үзэл баримтлал хэмээн тунхагласан байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаагаар Ази, номхон далайн бүсэд тулгамдаж буй асуудлуудыг эмэгтэйчүүд хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр энд цугласан 10 орны төлөөлөгчид санал солилцож, хэлэлцэж байна. Монгол Улсын хувьд Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хууль, ҮХНӨ зэрэг томоохон хуулиуд яригдаж байгаа нь цаг үеэ олсон, эмэгтэйчүүдийн оролцоог улстөрд нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байгаа нь олон улсад туршлага болж байгаа гэж харж байна. 

           Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд болсон парламентийн сонгуулиудад холимог тогтолцоог нэг л удаа буюу 2012 онд туршиж байсан. Бусад нь мажоритар буюу тойргийн системээр явагдсан байна. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн сонгогдсон байдал бага байгаа нь юутай холбоотой вэ гэхээр өөрийгөө хангалттай таниулж чаддаггүй. Сурталчилгааны материал нь дутуу байдаг. Мөн санхүүгийн чадамж нь бага учраас эрэгтэйчүүдээс бага боломжтой байдаг гэсэн үг. 

 

Азийн Социал демократ намуудын сүлжээ нь нийгмийн ардчилсан болон дэвшилтэт улстөрийн намуудын дэлхийн хамгийн том сүлжээ болох Прогрессив Альянсын гишүүн юм. Прогрессив Альянсын гишүүнээр дэлхийн 140 улстөрийн нам элссэн байдаг бөгөөд УЗ-д нь 40 орны улстөрийн намын төлөөлөл сонгогдон ажилладаг аж.

Монгол Улсаас Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар УЗ-д нь сонгогдон ажиллаж байна.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дэлхийн 41 улсын 2.1 сая хүн хэрэглэж байгаа протезын төслийг Монголд хэрэгжүүлэх санал тавилаа

    Дэлхийн 41 улсын 2.1 сая хүн хэрэглэж байгаа протезын төслийг Монголд хэрэгжүүлэх санал тавилаа