БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Дуда нь Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. 

1990 оноос хойш  БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилж байжээ.  

Монгол Улс, БНПУ найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай

Монгол Улс, БНПУ 1950 оны 04 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон.  Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. Харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд өндөр, дээд түвшний, яам болон бусад айлчлалыг харилцан зохион байгуулж иржээ. 

Ерөнхийлөгчийн түвшинд гэхэд л Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски 2013 онд айлчилсан түүхтэй.  

Хоёр улс Парламентын бүлэг, Монгол, Польшийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комисс, Улс төрийн зөвлөлдөх уулзалт гэсэн харилцааны механизмуудтай юм. 

     2020 оны 09 дүгээр сарын 16-нд Польшийн Парламентад Польш, Монголын парламентын  бүлэг байгуулагдсан бол мөн оны 08 дугаар сарын  31-нд Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажиллаж байна.

Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хурал 2014 онд Улаанбаатар хотноо, хоёрдугаар хурлыг 2022 оны 03 дугаар сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан. Комиссын Монголын хэсгийн даргаар Барилга, хот байгуулалтын сайд, Польшийн хэсгийн даргаар Хөгжил, технологийн дэд сайд ажилладаг юм. 

Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт 2022 оны байдлаар 98,3 сая ам доллар байна. 

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-т (50сая евро) 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурсан. Зээлийн хугацаа 33 жил, зээлийн хүү 0,15 хувь. Нөхцөлт зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацааг 2021 онд дахин сунгаад байна. 

           Зээлийн хөрөнгөөр аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн  шинэчлэх, шинээр барих, гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг барих, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах, орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд байна. 

1990 оноос өмнө БНПУ-ын зээл, тусламжаар:

1.Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр /1966 он/

2.Улаанбаатарын Хөнгөн бетоны үйлдвэр /1966 он/

3.Хархорины дулааны цахилгаан станц /1970 он/

4.Улаанбаатарын мод боловсруулах комбинат /1971 он/ 

5.Улаанбаатарын спиртийн үйлдвэр /1974 он/

6.Хархорины спиртийн үйлдвэр /1974 он/

7.Улаанбаатарын Халиман цавууны цех /1975 он/

8.Чойбалсангийн царууц тоосгоны үйлдвэр /1985 он/

9.Улаанбаатарын Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр /1989 он/ байгуулжээ. 

БНПУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчдог 

“Монголд зочлох жил 2023-2025” хөтөлбөрийн хүрээнд БНПУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хоног визгүй зорчиж байна.

Монгол Улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид БНПУ-д 90 хүртэл хоног визгүй зорчдог бөгөөд бусад иргэд виз авах шаардлагатай. 

БНПУ-д 1,000 орчим монгол иргэн, манай улсад Польшийн 27 иргэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байна. 

Монголын 100 гаруй эмч БНПУ-д ардын уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ.   

БНПУ-д 58 монгол оюутан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс БНПУ-ын Радом хотод 46, Варшав хотод 12, нийт 58 Монгол оюутан суралцаж байна

Хоёр улсын “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд польшийн тал жил бүр 22 оюутан, аспирант хүлээн авдаг 

Хоёр улс 2021 оны 06 дугаар сард Боловсролын хөтөлбөрийг шинэчлэн байгуулсан. Өнөөдрийн байдлаар БНПУ-ын их, дээд сургуульд 75 монгол оюутан, аспирант суралцаж байна.

БНПУ-ын Дотоодыг хамгаалах, засаг захиргааны яамны харьяа Галын ерөнхий сургуульд 2017-2018 оны хичээлийн жилээс ОБЕГ-ын шугамаар жил бүр хоёр оюутан сургаж эхэлсэн. 

2021, 2022 онд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газрын дөрвөн сонсогч оператив-тактик, оператив-стратегийн чиглэлээр суралцаж төгсжээ. 

Варшавын их сургуульд 1950 онд байгуулагдсан Монгол судлалын тэнхим монгол хэл, монгол судлал болон түвд, манж, түрэг судлал, шашин судлал зэрэг чиглэлээр өнөөг хүртэл сургалт явуулж байна. 

МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн эдийн засгийн сургууль хамтран 2+2 хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байна. 

БНПУ-д жил бүр соёл, урлагаа сурталчилж байна 

Монгол Улс БНПУ-д соёл, урлагийн олон арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Тухайлбал хамгийн сүүлд гэхэд: 

-Чойжин ламын сүм музейн тухай үзэсгэлэн /2020 он/

-Хадны сүг зургийн үзэсгэлэн /2021 он/

-Хөх Монгол хамтлагийн тоглолт /7-8 удаа/ зэргийг дурдаж болно. 

Талууд 2020 онд Легници Поле Санамж бичиг байгуулж “Монголын дугуйлан” ажиллуулсан бол 2022 онд “Ойр дотно Монгол-Польш”, “Монголын өдрүүд”, 2023 онд “Монголын цагаан сар”-ыг зохион байгуулаад байна. 

Варшав дахь Палеонтологийн музей баялаг үзмэртэй бөгөөд Монгол Улсаас олдсон үзмэрүүд чухал байр суурь эзэлдэг юм. 

XIX, XX зууны заагт БНПУ-д олон тооны /Аюуш бурхан/ бурхан цутгуулж авчирсан нь Монголын музей болон Гандантэгчэнлин хийдэд  хадгалагдаж байна.

БНПУ-ын Ю.Ковалевски, В.Котвич, А,Ф.Оссендовски зэрэг нэрт эрдэмтэн, зохиолчид Монголын талаар олон ном зохиол туурвисан юм.  

Бүгд Найрамдах Польш Улсын товч танилцуулга 

Польшийн төрт улсын түүх X зууны үеэс эхлэлтэй гэж үздэг. XVI дугаар зууны дунд үед /1569 Unia Lubelska/ Польш, Литвийн холбооны улсыг байгуулсан бөгөөд тэдний захиргаанд Зүүн Европын өргөн уудам нутаг харьяалагдаж байв.

1795 оноос Прусс, Орос, Австри Улс Польшийг хуваан эзэлсэн. 1918 онд Дэлхийн I дайны дараа тусгаар тогтнолоо буцаан олж авсан боловч Дэлхийн II  дайны өмнө Нацист Герман, ЗХУ-ын тохиролцооны дагуу дахин хуваагдан эзлэгдсэн.   

1945 онд ЗХУ-ын нөлөөнд орсноор коммунист засаглал тогтсон бөгөөд 1980 онд үүссэн  “Эв санааны нэгдэл” бие даасан Үйлдвэрчний эвлэл коммунист дэглэмийн эсрэг тэмцэн 1989 ялалт байгуулсан. Ингэснээр улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл өрнөж, ардчилал, зах зээлийн системд шилжин орсон.  

БНПУ 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбоо, 2007 онд Шенгений гэрээнд гишүүнээр элссэн.

Хүн ам, нутаг дэвсгэр

37 сая 890 гаруй мянган хүн амтай.  Хүн амын 93.52 хувь нь польш үндэстэн.  Үндсэн шашин нь Ромын католик. Нийслэл Варшав хотод 1 сая 800 орчим мянган хүн оршин суудаг.  

Нутаг дэвсгэрийн хэмжээ 312, 679 км2. ОХУ, Литва, Беларусь, Украин, Словак, Чех, Герман Улстай хиллэдэг. Муж, засаг захиргааны 16 воеводство, 314 повиат, 2479 гмин-тэй. 

Засаглалын хэлбэр 

Парламентын засаглалтай. Сейм, Сенат гэсэн хоёр  танхимтай бөгөөд Сейм нь 460, Сенат нь 100 гишүүнтэй. Гишүүд дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог.

Сонгуулийн холимог тогтолцоотой. Сеймийн гишүүдийг пропорциональ, Сенатын  гишүүдийг мажоритар системээр сонгодог.

Ерөнхийлөгч Анджей Дуда 2020 онд таван жилийн хугацаагаар дахин сонгогдсон.  

Голлох баяр 

Үндэсний баяр нь Үндсэн хуулийн өдөр /5 дугаар сарын 3/, Тусгаар тогтнолын өдөр /11 дүгээр сарын 11/. 

Эдийн засаг

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны байдлаар 674.15 тэрбум ам. доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 18,221.63 ам.доллар. 

Эдийн засгийн гол салбар нь аж үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, металлурги, уул уурхай. 

Гадаад худалдаа 

Экспортын хэмжээ 343,8 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлурги/. 

Импортын хэмжээ 363,7 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, эрдэс бодис/. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 3,7 тэрбум евро. Нийт гадаад өр 338,892 тэрбум евро. 

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэгчдийн нийгэмд эзлэх хувь хэмжээ 2022 оны байдлаар 83 хувь. Ажилгүйдлийн түвшин мөн оны байдлаар 5,2 хувь. 

Дундаж цалин 7,329.96 злот буюу 1,600 орчим евро. Дундаж тэтгэвэр 2,767.47 злот буюу 600 орчим евро. Суурь цалин 3,490 злот буюу 750 орчим евро. 

Байгалийн баялаг 

Нүүрс, хүрэн нүүрс, байгалийн хий, хүхэр, калийн давс, асбест, төмөр, мөнгө, никель хүдэр, алт, зэс, цайр, занарын хийн баялаг нөөцтэй. 

Мөнгөний ханш 

Польш злот. 1 евро = 4.70 злот. 1 ам.доллар = 4.39 злот

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Грекийн Родест болсон шатрын ДАШТ-ээс Монголын өсвөрийн тамирчид 6 медаль хүртжээ

    Грекийн Родест болсон шатрын ДАШТ-ээс Монголын өсвөрийн тамирчид 6 медаль хүртжээ