Ц.Цэрэнпунцаг: Улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байна

Ц.Цэрэнпунцаг: Улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байна

Улсын Их Хурлаас үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод байлгах үүднээс долоо хоног бүрийн мягмар гараг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа болон боловсруулагдах шатандаа явж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсээр байгаа билээ. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2023.04.25) Аялал жуулчлалын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг 6 сарын хугацаатай сунгах шийдвэр гарсан. Өмнөх зургаан сарын хугацаанд тодорхой ажлуудыг хийж, тус компанийн үйл ажиллагаанд маш их ахиц дэвшил гарсан. Энэ ажлуудыг илүү сайжруулах, үйл ажиллагааг тогтворжуулах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан. Онцгой дэглэмийн үед хийж хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар сар бүр Улсын Их Хуралд тайлагнаж байх үүрэг хүлээж байгаа гэлээ.

Ж.Бат-Эрдэнэ: Манай улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч дөрвөн компани байна

Зах зээлийн өнөө үед төмөр замын салбар өндөр хөгжих боломж нээгдсэн. Тийм учраас 2007 онд батлагдсан Төмөр замын тухай хуулийг өөрчилж шинэчилсэн найруулга хийгээд байна. Төмөр замын аж ахуйн нэгжүүдийг суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн буюу тээвэрлэгч гэсэн хоёр байдлаар салгаж хуулийн төсөлд тусгаж өгсөн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв болсон байна. Тиймээс суурь бүтэц эзэмшигчдийн хоорондын харилцааг зохицуулах, зах зээлийн зарчимд суурилсан тэгш харилцаа, шударга өрсөлдөөнийг бий болгох зэрэг томоохон зохицуулалт орсон. Мөн төмөр замтай холбоотой бүхий л үйлчилгээнд хамаарах тарифын зөвлөл байгуулагдахаар хуулийн төсөлд тусгаад байна. Тус зөвлөл зах зээлийн нөхцөл байдлын судалгаа хийж дүгнэлт гаргах үүрэгтэй. Үүнээс гадна төмөр замыг концессоор барих боломжийг эг хуулийн төслөөр нээж өгсөн хэмээв.

Манай улсын хэмжээнд нийт 12291 хөдлөх бүрэлдэхүүн байгаагаас хувийн хэвшилд 5884 вагон, 31 зүтгүүр, Улаанбаатар төмөр замд 3201 вагон, 193 зүтгүүр, Төрийн өмчийн компанид 466 вагон, 29 зүтгүүр, бусад зориулалттай /цистерн, битүү, дозатор, ледник, думпкар, хоппер, тоноглосон/ 2230 вагон бүртгэлтэй. Нийтдээ 11781 вагон, 184 зүтгүүр, 69 төмөр замын машин механизм бүртгэлтэй байдаг аж.

Ц.Цэрэнпунцаг: Улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байна

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Засгийн газраас аялал жуулчлалыг салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор зорилт тавин ажиллаж байгаа. Түүнчлэн Засгийн газраас энэ жилийг аялал жуулчлалыг дэмжих үүднээс Монголд зочлох жил болгон зарласан гэдгийг мэдээллийнхээ эхэнд дурдав.

Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг "Аялал жуулчлалын тухай хууль нь улс орныхоо уламжлалт соёлын өв дээр тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зорьж байгаа. Түүнчлэн аялал жуулчлалаас орж ирдэг орлого, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх чиглэл дээр энэхүү хуулийн төсөл дорвитой алхам байх болно. Хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийг нарийн тодорхойлж, нэр томьёог нь мөн нарийн ангилж өгсөн. Үүнээс гадна аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой төрийн хүнд суртал, авлигыг таслан зогсоох үүднээс тусгай зөвшөөрлийг багасгаж, хөнгөвчилж байна. Үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох байгууллагад өөрийн мэдээллээ бүртгүүлэхэд болохоор тусгаж байна. Түүнчлэн бид аялал жуулчлалын бүсүүдийг орон нутгийн удирдлагуудтай хамтран тодорхойлж өгнө. Байгаль орчны даацаас авхуулаад бүхий л нөхцөл байдлыг уялдуулан уг зохицуулалтыг хийнэ" гэлээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ШИЛЭН: Улсын нэгдүгээр төв эмнэлэг 35 байгууллагаас түрээсийн төлбөр 1.1 тэрбум төгрөг авдаг

    ШИЛЭН: Улсын нэгдүгээр төв эмнэлэг 35 байгууллагаас түрээсийн төлбөр 1.1 тэрбум төгрөг авдаг