Б.Энх-Амгалан: Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна

Б.Энх-Амгалан: Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, тус Байнгын хорооны гишүүн Н.Энхболд, Э.Бат-Амгалан нар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа.

Байнгын хорооны дарга, гишүүд олон улсын геополитик, геостратегийн хувьсал өөрчлөлтийн байдал, түүнтэй уялдан Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтөд батлан хамгаалах тогтолцоог хэрхэн бэхжүүлэх талаар болон хэрэгжүүлж буй ажлууд, цаашид төлөвлөсөн зорилт, арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.

Байнгын хорооны дарга, гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон цаашид холбогдох хууль тогтоомжийг улам боловсронгуй болгон  шинэчлэл хийх, тус салбарын нийт албан хаагч, бие бүрэлдэхүүний цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, зэвсэг, техник хэрэгслийг шинэчилж сайжруулахад шаардлагатай төсөв хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг тус салбарын өмнө тулгамдаж байгаа  асуудлуудыг  Батлан хамгаалах  яамны удирдлагууд танилцууллаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тус салбарын ажил байдалтай танилцаад, Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох Байнгын хорооны зүгээс Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгааг дурдаад, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх, мөн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэхэд хамтарч ажиллана гэлээ. Түүнчлэн 2010 онд Улсын Их Хурлаас баталсан Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон бүс нутгийн энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний болон холбогдох байгуулагуудын бие бүрэлдэхүүн, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болохыг тэмдэглэв. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх тус салбарын төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд Байнгын хороо анхаарал хандуулж ажиллана.  


Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн хангалтыг сайжруулах, “Кибер аюулгүй байдлын Дата төв”-ийг байгуулах, Барилга- инженерийн цэргийн  бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, цэргийн эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд бүрэн зарцуулдаг байх, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс цэрэг, спортын “Дөл” тоглолтыг хөдөө, орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулдаг байх нь зүйтэй  хэмээн байр сууриа илэрхийллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

    Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

    Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

    Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

    Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

    АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

    Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

    Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөв

    БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал өндөрлөв