Газар өмчлөлийн үйл явцыг “шилэн” болгоно

Газар өмчлөлийн үйл явцыг “шилэн” болгоно

Газрын харилцааны тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлон, шийдвэрлэx боломжийг эрэлхийлэх, газар өмчлөлийн 20 жилийн туршлагыг хэлэлцэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, өндөр түвшний судалгааны арга зүйн шинэ технологи, программыг нэвтрүүлэх зорилгоор “Газрын харилцааны тулгамдсан асуудал ба газар өмчлөл 20” онол, практикийн бага хурлыг зохион байгуулав.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ж.Батсайхан:

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсны 20 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд Монголын хүн амын 19.9 хувь нь газраа өмчилж авсан. Тэгэхээр бид хурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, мөн иргэдэд тулгамдаж буй асуудлын шийдлийн талаар хэлэлцэж байна. Мэдээж газрын харилцаанд олон асуудал тулгамдаж буй. Тухайлбал, авлига болон хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг шилэн болгох нь нэн чухал. Мөн орон нутагт дэд бүтцийг нь шийдэн газар өмчлүүлэх, үүнд Засгийн газар, орон нутаг анхаарах ёстой” хэмээв.

Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явц хийгээд төрийн олон үйлчилгээг “Шилэн” болгоход анхаарч буй билээ.

Газар өмчлөх эрх нь эзэмших эрхээс илүү давуу талтай

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр:

-Нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг манай байгууллага хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн хангамжийн болон авто зам, инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг барихад шаардлагатай газрыг чөлөөлдөг. Улаанбаатар хот төвлөрөл ихтэй тул иргэдийн өмчилсөн газрыг харилцан тохиролцож, чөлөөлдөг гэсэн үг. Эзэмших эрхтэй газрын суурь үнийг бодохдоо Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор бодож гаргадаг тул төлбөр нь харьцангуй бага байдаг. Харин өмчлөх эрхтэй газрыг зах зээл дэх ам метрийн үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн олговрын үнийн дүнг гаргадаг. Тиймээс газар өмчлөх эрх нь эзэмших эрхээс илүү давуу талтай.

2022 оноос Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлийн хүрээнд авто зам, сургууль, цэцэрлэг, инженерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийхэд шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн. Тодруулбал,

Дөрвөн гол гудамжны газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнээс Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажлын газар чөлөөлөлт 100 хувьтай, бүрэн дууссан. Мөн Яармагийн замаас хойш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гурван гүүртэй авто замын газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна.

Харин Гэмтлийн эмнэлгээс Толгойт хүртэлх буюу “Содон” хорооллын ард талаар тавьж буй 3.2 км авто замын ажилд өмчлөх эрхтэй 324 иргэний газар өртсөн. Эдгээр айлын газрыг чөлөөлөх ажил 90 хувьтай байгаа. Дөрөвдүгээрт, зүүн бүсийн түгжрэлийг бууруулах зорилгоор Улиастайгаас Шар хад хүртэлх гэр хороолол дундуурх авто замын бүтээн байгуулалт бий. Уг замын чиглэлд 114 иргэний газар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Газар чөлөөлөлтийн ажил төсвөөс бүрэн хамааралтай байдаг.

Тиймээс 2023 онд эдгээр бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийг бүрэн дуусгаж, одоо барьж буй сургууль, цэцэрлэгийн үлдсэн газруудыг чөлөөлөхөөр зорьж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын шинэ тойрог замын ажлыг эхлүүлсэн.

Уг замын урд хэсгийн трасс буюу Баянзүрхийн товчооноос Туул голоо даган Сонсголон орчим хүртэлх 39 км авто замын 80 метр өргөнтэй трассын газрыг судалгааг хийж байна. Харин хойд хэсэг нь Баруун туруунаас Улиастай хүртэлх уул дагасан замд хамаарах бөгөөд 2650 орчим нэгж талбарыг чөлөөлөх бэлтгэлээ хангаж буй. Бид иргэдийн эзэмшиж, өмчилж буй газрыг чөлөөлөхдөө хийх гэж байгаа бүтээн байгуулалтаа зөв танилцуулж, газрын үнэлгээг нарийн тайлбарлан ажилладаг хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "НАЙЗ БАЙЯ" үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн хүчирхийллийн эсрэг аян эхэллээ

    "НАЙЗ БАЙЯ" үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн хүчирхийллийн эсрэг аян эхэллээ