Хоол, хүнс үйлдвэрлэгчдийг нийслэлээс бодлогоор дэмжиж ажиллана

Хоол, хүнс үйлдвэрлэгчдийг нийслэлээс бодлогоор дэмжиж ажиллана

Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх, үнийн өсөлтийг бууруулах арга замууд, хүнс үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, мөн шийдэхэд нийслэлээс үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцох уулзалт боллоо. Тодруулбал,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, нийслэлийн харьяа газруудын дарга, холбогдох мэргэжилтнүүд хүнс үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзсан юм. Хоол, хүнс үйлдвэрлэгчдийн шийдвэр гаргах түвшний төлөөллүүд, мэргэжлийн холбоод, бар, кафе, цайны газрын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн уулзалтад оролцов.

Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 3615 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буйгаас ресторан 1150, баар 958,  кафе 210, цайны газар болон сүлжээ хоолны газар 1145, кофе шоп 152 байдаг. Мөн хүнсний боловсруулах үйлдвэр 620 байгаагаас гурил, гурилан бүтээгдэхүүний 192, мах, махан бүтээгдэхүүний 232, сүү, сүүн бүтээгдэхүүний 38, цэвэр ус, ундаа, жүүсний 53, согтууруулах ундаа, тамхины 28, өндөгний найм, нөөшилсөн болон бусад 69 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

 

-"Ажлын байр бий болгож, хотын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа аж ахуйн нэгжүүдээ хууль, эрх зүй, чадамжийнхаа хүрээнд бодлогын түвшинд хэрхэн дэмжих вэ, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд яаж оролцох вэ гэдэг асуудлыг өнөөдөр ярилцаж байна. Бизнес эрхлэх орчныг ил тод болгох, бизнес эрхлэгчдэд ээлтэй байлгах, асуудлаа нээлттэй ярилцдаг, хамтраад шийддэг болох нь бидний зорилго" хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

 

-"Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол, хүнс үйлдвэрлэгч нарын гол төлөөлөл ирсэн байна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор энэ зун  жуулчид олноор ирнэ гэж төлөвлөж байна. Тэгэхээр дотоод, гадаадын жуулчдад үйлчлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцох нь чухал. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан, Хотын стандарт батлагдсан зэрэг хоол, хүнсний салбартай шууд хамаатай асуудлууд бий. Энэ бүхнийг хэлэлцэж шийдэл олох, та бүхний саналыг сонсохоор уулзалтыг зохион байгуулж байна.

       Хоол, хүнс үйлдвэрлэгч болон зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй нэг асуудал бий. Энэ бол Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийг батлах ажил. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар энэ оны долоодугаар сарын 1-нээс өмнө батлахаар Ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ аялал жуулчлалын улирал эхэлж буй зэрэг нөхцөл байдалтай уялдуулан тусгай зөвшөөрлийн тоог тавдугаар сард батлах талаар Ажлын хэсэгтэй ярилцаж байгаа" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Гарааш чөлөөлсөн талбайг иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан тохижуулна

    Гарааш чөлөөлсөн талбайг иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан тохижуулна