Г.Занданшатар: Математикийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг Боловсролын багц хуулийн шинэчлэлд тусгах боломжтой

Г.Занданшатар: Математикийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг Боловсролын багц хуулийн шинэчлэлд тусгах боломжтой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.05.02) Монгол Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Уулзалтад Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн багш, Улсын математикийн 59 дүгээр олимпиадыг зохион байгуулах комиссын дарга З.Бат-Эрдэнэ, Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр, Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Н.Манлай, “Сант” сургуулийн математикийн багш Ш.Сарангэрэл, Улсын математикийн 59 дүгээр олимпиадын ахлах ангиллын аварга, “Сант” сургуулийн  сурагч Д.Энэрэлт, тус олимпиадын дунд ангиллын аварга, Увс аймгийн “Эрдмийн эхлэл” сургуулийн сурагч Э.Амаржаргал болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ удаагийн олимпиадыг Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд тус олимпиадын гурвын даваанд 21 аймаг, нийслэлийн 6 дүүргээс шалгарсан 176 сурагч, 68 багш оролцож, шилдгүүдээ тодруулжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Бүх шинжлэх ухааны суурь нь математик бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байна. Улсын Их Хурлаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж буй энэ цаг үед математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөртэй болох асуудлыг шийдвэрлэнэ” гээд Монголын математикийн олимпиадын хорооны багш, удирдлагуудыг хуулийн төсөлд тусгах саналаа бичгээр ирүүлэхийг хүсэв.

Мөн тэрбээр, “Улсын Их Хурлаас багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр ажиллаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Цаашид боловсролын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, математик болон байгалийн шинжлэх ухааны чиглэлийн багш нарыг бэлтгэх, нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч ажиллана” гэлээ.
Монголын математикийн олимпиадын хорооноос 2027 оны Олон улсын математикийн 68 дахь олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авахаар ажиллаж байгаа. Мөн охидын математикийн авьяас ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Охидын математикийн олимпиад”-д монголын баг амжилттай оролцдог ч зардлын асуудлаас үүдэн төдийлөн олон хүүхдийг оролцуулж чадахгүй байгааг Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр дуулгасан.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын математикийн олимпиадын хорооны санал, санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн сурагчдад баяр хүргэв. Тэрбээр, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус оюуны их спорт болон математикийн шинжлэх ухааныг шимтэн, амжилт гаргаж байгаад баяртай буйгаа илэрхийлээд дүнгийн төлөө бус ур чадвартаа анхаарахын чухлыг захив. Орчин цагт суралцах үндсэн мэргэжлээ хосоор нь сонгож “хос морьтой хол явах” нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.

Монголын математикийн олимпиад нь тасралтгүй 59 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд 2024 онд Өмнөговь аймагт 60 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулахаар товлосон бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг хүндэт зочноор оролцохыг Монголын математикийн олимпиадын хорооноос урилаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Учиргүй "ПОП" сайд Б.Бат-Эрдэнэд "Явсан газар, хийсэн бүхнээ нийтлээд байвал "мундаг" сайд болдог" гээд хэн нь хэлэв?

    Учиргүй "ПОП" сайд Б.Бат-Эрдэнэд "Явсан газар, хийсэн бүхнээ нийтлээд байвал "мундаг" сайд болдог" гээд хэн нь хэлэв?