Улаанбаатар хотод төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэгийг байгуулаад байна

Улаанбаатар хотод төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэгийг байгуулаад байна

Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр санаачилсан “5Ш” хөтөлбөрийн “Шил” ажиллагаа нь иргэн нь төрөө шууд хянаж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой.

Уг ажиллагааг олон нийтэд таниулах, төрийн албан хаагчдад цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөх үүднээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй "Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт цуврал уулзалт өнөөдөр Налайх дүүрэгт боллоо. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй холбогдох албаныхан оролцов.

Уг уулзалтаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажил, үүнээс гарч буй үр дүн, “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа Төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар Налайх дүүргийн төрийн албан хаагчдад танилцуулсан юм.

Тэрбээр “Нийслэлийн удирдлагуудтай хамтран нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаа. Одоогоор Улаанбаатар хотод төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэгийг байгуулаад байна. Цаашид нийт 61 цэгийг байгуулахаар төлөвлөсөн. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, иргэдийн тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлснээр түгжрэл, төвлөрлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байгаа. Төрийн үйлчилгээг гар утас, нэг цэгийн үйлчилгээний төв, оператор, ТҮЦ, киоск машин зэрэг бүх төрлөөр авах боломжийг бүрдүүлнэ” гэв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг танилцуулав. Мөн тэрбээр “Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүргээс удирдан зохион байгуулсан. Энэ хүрээнд Налайх дүүрэгт тулгамдаж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, үүсээд буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, төсвийг нягтлан харахыг холбогдох албаныханд даалгасан. Мөн Монгол Улсын Засгийн газраас “5Ш”  хөтөлбөр буюу авлига, хүнд сурталтай тэмцэх ажилд онцгойлон анхаарч байна.

Нийслэлийн зүгээс ч цахим шилжилтийг эрчимтэй хийж, технологийн тусламжтайгаар авлига, хүнд суртлаас ангижирч, төрийн үйлчилгээний бүтээмжийг сайжруулахаар зорьж байгаа. Төрд сэтгэл дэвсэн, сайн ажиллаж буй чадварлаг залуучууд олон бий. “5Ш” хөтөлбөрийн үр дүнд төрийн албан хаагчдын унасан нэр хүнд сэргэнэ гэж үздэг. “Шил” ажиллагаа бол төрийн хэмнэлт, санхүүгийн хэмнэлт, цаг хугацааны хэмнэлтийг бий болгох давуу талтай” хэмээж байлаа.

Түүнчлэн хөдөөгийн сэргэлтийг хийж байж хотын сэргэлтийг эрчимжүүлэх бөгөөд үүний тулд хөдөө, орон нутгийн албан хаагчдын цалинг нэмж, амьдрах нөхцөлийг сайжруулах ёстойг онцолж байв.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулна гэхчлэн тусгасан байдаг. Үүнийг төрийн албан хаагчдад таниулах, “Шил” ажиллагааны талаар ойлголт өгөх үүднээс “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” цуврал уулзалтыг дүүрэг бүрд зохион байгуулж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэлд 10 градус дулаан. Үүлшинэ

    Нийслэлд 10 градус дулаан. Үүлшинэ