Арматурын шалгалтаар тонн тутамдаа 78.5 кг хүртэл дутуу байсныг тогтоож, холбогдох арга хэмжээг авч байна

Арматурын шалгалтаар тонн тутамдаа 78.5 кг хүртэл дутуу байсныг тогтоож, холбогдох арга хэмжээг авч байна

Барилга, хот байгуулалтын сайдын /2023.03.10/-ны өдрийн 45 дугаар тушаалаар байгуулагдсан “Барилгын гол нэр төрлийн материал болох арматур, бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг”-ийн эхний шалгалтуудын дүн гарч, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

         Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, "Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням, Хотын стандарт, хяналтын газрын Барилгын техникийн Улсын байцаагч С.Мөнхцэлмэг нар арматурын чанарт хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцууллаа.

Тус ажлын хэсгийн хүрээнд Арматур худалдан борлуулж буй 16 аж ахуйн нэгж, байгууллагын импортын болон дотоодын арматурт лабораторын болон газар дээрх жин тоннын шалгалтуудыг хийв.

Импортын арматурын хувьд:

  • “Цамхаг гүүр” ХХК” болон “Тэргүүн тэгш төмөр” ХХК-ийн худалдан борлуулж буй D18 арматур мөр хоорондын зай, стандарт хангаагүй.
  • “Агь трейд” ХХК-ийн D14, D16 хэмжээтэй арматурууд мөр хоорондын зай стандарт хангаагүй байна.
  • Шалгалтаар импортын арматурууд холбогдох стандартад заасан тн жингийн хүлцэх алдааг хангаж байгаа ч 1 багцаас 100 хүртэл кг 1 тн тутмаас 40 орчим кг дутуу байгааг анхаарч ажиллах талаар импортлогч ААНБ-уудад мэдэгдэл хүргүүлж байна.

Монгол арматурын хувьд:

“Эйч Ди Ти Эм ХХК-ний үйлдвэрлэсэн “Эй Би Металл” ХХК-ийн худалдан борлуулж байсан D14, D18, D20 голчтой SD390 ангийн нийт 238,7 тн арматур стандартын шаардлага хангаагүй нь “Барилгын хөгжлийн төв”-ийн сорилт шинжилгээний лаборатори, ШУТИС-ийн металлын сорилт шинжилгээний лабораторийн дүгнэлтээр тус тус нотлогдлоо. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-13-01/040/01 дугаартай улсын байцаагчийн “Стандартын шаардлага хангаагүй арматур худалдахыг түр зогсоох тухай” акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоож, албан шаардлага хүргүүлээд байна.

Арматурууд дотоод хөндлөн огтлол, Гадаад хөндлөн огтлол, чихний өргөн, чихний өндөр, 1м урттай ган туйвангийн онолын жиндээ хүрэхгүй байх зөрчлүүд идэрлээ. Тодруулбал:

D14 арматурын хувьд багцаас 202кг буюу 1 тн тутмаас 65,3 кг дутуу,

D18 арматур нь багцаас 252 кг буюу 1 тн тутмаас 71кг дутуу,

D20 арматур нь багцаас 277 кг буюу 1 тн тутмаас 78,5 кг тус тус дутуу байгаа нь шалгалтаар тогтоогдоод байна.

“Хэшин” ХХК -ийн үйлдвэрлэсэн “Эй Би Металл” ХХК-ийн худалдан борлуулж байсан D10 голчтой SD390 ангийн 260 гаруй тн арматур нь жин тонн нь стандартад хүлцэх алдаанаас их (тонн жиндээ хүрээгүй) багцдаа 156 кг буюу 1 тн тутмаас 70,3кг дутуу мөр хоорондын зай, дотоод хөндлөн огтлол, 1 метр урттай ган туйвангийн онолын жингээс бага байгаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нормын хүлцэх алдаанаас их байгаа нь газар дээрх туршилтаар тогтоогдсон тул үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байна.

“Дебан интернэйшнл” ХХК-ийн худалдан борлуулж буй “Чуань Мон арматур” ХХК-ийн үйлдвэрлэсэн арматур нь стандартад заасан тн жингийн хүлцэх алдааг хангаж байгаа ч стандартад заасан урсалтын хязгаар хангахгүй байгаа нь тогтоогдоод байгаа бөгөөд талбай дээр байгаа 101.5 тн арматурыг Улсын байцаагчийн “Стандартын шаардлага хангаагүй арматур худалдахыг түр зогсоох тухай” акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хурдан морины уралдааны замаар дугуйчид хүч сорино

    Хурдан морины уралдааны замаар дугуйчид хүч сорино