Г.Байгалмаа: Би итгэмжлэл олгогдсоны дагуу үйл ажиллагаа хийсэн. Ашгийн бус байгууллага энэ хуримтлалыг үүсгэх боломжгүй

Г.Байгалмаа: Би итгэмжлэл олгогдсоны дагуу үйл ажиллагаа хийсэн. Ашгийн бус байгууллага энэ хуримтлалыг үүсгэх боломжгүй

"Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хуралдаан 14 дэх өдрөө үргэлжилж буй. Өнөөдрийн хуралдаанаар "Пирамид Орд" ХХК-тай холбоотой асуудлаар шүүгдэгчдээс асуулт асууж байна. 

Тус компанийн зээлийн асуудалд холбогдоод буй Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаагаас прокурор асуулт асуулаа.

"Пирамид-Орд" ХХК нь "Буман залуус" 296 айлын орон сууцны хорооллын төслийн хүрээнд 15 тэрбум төгрөгийн зээлийг Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авсан байна. Уг зээлийн явцад тус холбооны гишүүн Г.Байгалмаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан болон хамаарал бүхий этгээдүүддээ байр завшсан байж болзошгүй асуудал үүсээд байгаа юм.  

Г.Байгалмаагаас “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгтэй нь холбогдуулан, Прокурор Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ та хүний өмнөөс гарын үсэг зурсан явдлаа байх л ёстой зүйл мэтээр ярьсан. Энэ нь байж болох үзэгдэл гэж та бодож байна уу?” хэмээн асуусан юм.

Хариуд нь тэрбээр, "Би гарын үсэг зурсан үйлдлээ зөвшөөрч байгаа. Гэхдээ 2015 оны гуравдугаар сарын 1-ний өдөр манай удирдах зөвлөл хуралдаад орон сууц бариулах, газар эзэмших эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан байдаг. Тухайн зээлийг хөөцөлдөж байх үед нь газар шилжүүлэх эрхийг “Пирамид орд” ХХК-д өгсөн гэдэг байдлаар би энэ тогтоолоо протокол, газар эзэмших гэрчилгээтэйгээ өгсөн байдаг.

Гэтэл яг зээлжих шатанд “Дарга нь зөвшөөрсөн гэдэг юм алга, заавал гарын үсэг нь хэрэгтэй гэж хэлсэн. Тэр боломжгүй, дарга бол зөвхөн нэг саналын эрхтэй л гишүүн шүү дээ. Бүрэлдэхүүнд багтаад, шийдвэр гаргачихсан тогтоолд заавал нэг хүний гарын үсэг ямар хэрэгтэй юм” гэдгийг би хэлж байсан.

Шийдвэр гаргахад дарга оролцож байсан учраас би тухайн үед зурчихсан юм аа гэдгээ хэлээд байгаа шүү дээ” гэсэн юм.

Үргэлжлүүлэн прокурор түүнээс “мөнгө угаах” гэх хэрэгтэй нь холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон баримтаар 37 орон сууц таны нэр дээр шилжүүлэгдсэн, төлбөр мөнгө нь тан руу болон таны хамтран амьдрагчдын дансанд орсон гэсэн байна гэдгийг дурдаад энэ талаар тайлбар хүсэв.  

Г.Байгалмаа “Хөгжлийн Банканд би шаардагдах материалыг л бүрдүүлж өгч байсан. Ямар нэгэн байдлаар өөрийн нэр дээр болон өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр байр шилжүүлж авсан юм байхгүй” гэв.  

Прокурор: Хэрэгт байгаа баримтын дагуу 37 орон сууцны урьдчилгаа Г.Байгалмаагийн данс руу орсон мөн түүний эцэг эх МоАХ-ны төлбөрт өгсөн гурван өрөө орон сууцанд орсон зэрэг баримтуудыг дурдаж түүнээс тайлбар хүслээ.

Хариуд нь тэрбээр, “Миний эцэг эх хоёрын амьдарч байгаа байрыг худалдаж авах гээд дансанд мөнгө байршуулсан байгааг нотлох баримтаар тогтоож байгаа. Яагаад МоАХ-ны байр гээд гүтгээд заавал наах гээд байгааг би мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Ямар дансанд ямар мөнгө байршуулсан байна вэ гэдэг нь нотлох баримтаар гарч ирэх байх” гэсэн юм.

Харин прокурор уг тайлбарынх нь хариуд МоАХ-ны төлбөрт авсан байр гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Энэ асуудал нотлох баримт шинжлэн судлахаар тодорхой болоод ирнэ байх гэдгийг хэлж байв.

Прокурор: ТББ-ын албан тушаалтан байж, тус байгууллагынхаа нэрээр гэрээ байгуулаад орж ирсэн хөрөнгийг хувийнхаа дансанд тэр битгий хэл хамтран амьдардаг хүнийхээ дансанд байршуулсан нь ямар учиртай юм бэ?

Г.Байгалмаа: Би итгэмжлэл олгогдсоны дагуу үйл ажиллагаа хийсэн. Ашгийн бус байгууллага ашгийн үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг энэ хуримтлалыг үүсгэх боломжгүй байсан. Хэрхэн яаж асуудлыг шийдэх нь надад бүрэн эрхээрээ олгогдсон асуудал гэж ойлгож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 1 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно

    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно