Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 1115 эх баригч ажиллаж байна

Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 1115 эх баригч ажиллаж байна

Жил бүрийн тавдугаар сарын 5-ныг Олон улсын эх баригчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн Эх баригчдын өдрийг “Нотолгоог бодит хэрэг болгоход нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж буй бөгөөд ЭМЯ Монголын эх баригчдын нийгэмлэгтэй хамтран “Эх баригч мэргэжлийн үнэ цэнэ, бие даасан байдал, манлайлал” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг “Холлидэй ин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 1115 эх баригч ажиллаж байгаагийн 39.6 хувь нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4 хувь нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байгаа төдийгүй нийт төрөлтийн 99.2 хувьд эх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тэдний төлөөлөл 50 эх баригч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож буй юм.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эх, нярайг эсэн мэнд амаржуулж, гэр бүлд аз жаргалыг бэлэглэх хариуцлагатай бөгөөд ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригчдад Олон улсын эх баригчдын өдрийн мэндийг дэвшүүлэв.

Тэрбээр дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод туссан Эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах, эрүүл мэндийг нь хамгаалах асуудалд үе үеийн Засгийн газар анхаарал хандуулж ирсэн төдийгүй үүний үр дүнд Монгол Улс эх, нярай, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг Мянганы хөгжлийн зорилтот түвшинд хүргэн бууруулж чадсан есөн орны нэг болсныг дурдаад коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлын үед хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хөрөнгө оруулалтад онцгой анхаарч, хохирол багатай даван туулсан цөөн улсын нэг болж чадсан нь эх баригчид, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хүчин чармайлт гэдгийг тэмдэглэв.

Сайд хэлсэн үгэндээ хэдийгээр өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан ч эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах хөрөнгө оруулалтыг аль болох нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газраас барьж ирснийг дуулгаад эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд зориулж 2021 онд Хөвсгөл, Увс, Дорнод аймаг Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгийн барилга, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Өргөө” амаржихын засвар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Эх, нярайн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт  54,4 тэрбум төгрөг зарцуулсан төдийгүй 2022 онд хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн засвар, “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн барилгын ажлыг эхлүүлж, оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт 115,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснийг онцлон дурдлаа. Түүнчлэн 2023 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын их засварыг эхлүүлэхээр 11,4 тэрбум төгрөгийг төсөвлөн ажиллаж байна гэв.

С.Чинзориг сайд уулзалтад оролцогчдод эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлогоо танилцуулж, салбарын хууль эрх зүйг боловсронгуй болгох, ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, эхлүүлсэн ажлуудынхаа талаар товч танилцуулсан.
Энэ хүрээнд эх барих, нөхөн үржихүйн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, өртөгжүүлэх, зохион байгуулах байгууллагыг үүрэгжүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал хоорондын үйл ажиллагааны давхардлыг арилгах, уялдааг сайжруулах, өртөг зардлыг тооцоог дахин хийж, шаардлагатай тогтоол, шийдвэрийг шинэчлэн гаргахаар ажиллаж байгаа болон эрүүл мэндийн салбарын гол үндсэн чиг үүрэг болох үйлчилгээний соёл, харилцаа хандлагыг сайжруулахад чиглэсэн эмнэлгийн орчин, тусламж, үйлчилгээнд аюулгүй байдлыг хангахад тавигдах суурь стандартыг боловсруулж буй талаар мэдээлэл өглөө.

Нээлтийн үеэр мөн НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Халид Шарифи, Монголын эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн, ЖАЙКА байгууллагын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки нар үг хэлж амжилт хүслээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ

    ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ