Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" буюу "WELCOME TO MONGOLIA" хэмээн зарлаж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "хог, модон 00" гээд жигтэйхэн сандран ажиллаж эхэлсэн. Учир нь 1 САЯ жуулчин хүлээж авах томоохон зорилттой байгаа.
Гэвч бодит байдал дээр "хог, 00"-ын асуудлаас илүүтэйгээр нислэгийн компаниудын үйлчилгээнээс болж, энэ төлөвлөгөө нь нурж мэдэх нь.
Кэйс-1: "Өөдлөх айл үүднээсээ" гэдэг. Нислэгийн авиа компаниуд нь саатсан онгоцныхоо тухай мэдээлэл ч үгүй, "Ажлын цаг дууссан" гээд утсаа тасалдаг гэх иргэдийн гомдол ч цахим сүлжээнд "ЭРЧ"-ээ авлаа.
Энэ тухай Жүжигчин П.Шүүдэрцэцэг "Hunnu Air, БҮТЭХГҮЙ ЭЭ БҮТЭХГҮЙ! Хүмүүсийг онгоцондоо 6 цаг хүлээлгэчихээд юу бодож суудаг юм бол оо? Онгоцоо шалгалгүй нисгээд, нэг газар ирж бинзенээ авахдаа дугуй нь шалгалтанд тэнцээгүйн улмаас олон хүн зутарч ядрах нь тэгээд зүгээр үү? Аяллын компанидаа хэллээ. Бүр шооооок... Өдийд очих байсан газраа очсон байх байтал "Хүннү эйр"-ийн хариуцлагагүй үйлдлээс болоод зорчигчид мөнгө төлөөд давхар хохирох нь одоо тэгээд зүгээр үү, Монголчууд нэг ийм балиар заваан монголчилдог ХАРИУЦЛАГАГҮЙ зан хандлагаа засах цаг болсон баймааар" хэмээн бухимдлаа илэрхийлсэн.
Кэйс-2: "Улаанбаатар-Нарита" чиглэлийн нислэгээ "АэроМонголиа" компанитай сольсоны улмаас гадаадын иргэн хүнд байдалд орсон жиргээ цахим орчинд тархав. Тодруулбал,
Японы жуулчин "АэроМонголиа"-гийн нислэг цуцлагдав. Компаниас нь тодруултал "Тийм нислэг мэдэхгүй" хэмээх тайлбарыг өгсөн гэх бөгөөд уг жиргээг давхардсан тоогоор 4.5 сая хүн үзжээ.
Гэтэл хийсэн ажил бүрээ тайлагнаж, цахим сүлжээнд "ПОПОРДОГ" Б.Бат-Эрдэнэ "таг чиг"... Ажилдаа хариуцлагагүй хандсан авиа компаниудад ямар хариуцлага тооцох вэ, Б.Бат-Эрдэнэ сайд аа. Энэ янзаараа 1 САЯ жуулчин чинь замаасаа буцаад дуусах нь...
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC