Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан "Дэлхийн сонгодог Монголд" тоглолтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт: "Сонгодог урлаг гэдэг бол дэлхийн соёл юм. Хэрвээ бид дэлхийн бүх улс оронтой ямар нэг нэгдсэн хэлээр ярихаар бол сонгодог урлагаар ярилцдаг. Тиймээс дэлхийн нэгдсэн хэл сонгодог урлагийг Монголдоо хөгжүүлмээр байна. Дуурийн театр байгуулагдаад 60 жил болсон. Энэ хугацаанд юу хийж чадахаар байсан, юу хийж чадах тухайгаа дүгнэх цаг болсон. Олон улсын хамтын ажиллагаагаар сонгодог урлагийг Монголд хөгжүүлэх боломжтой гэдгийг хэлмээр байна.
Дэлхийн шилдэг бүтээлийг дуулна. Хамт дуулж байгаа хүмүүсээсээ хүч аваад, үнэхээр жаргалтай байдаг" хэмээв.
© 2013-2021