УИХ-ын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Х.Дойблер-Гмелин, Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч П.Айгэни нарыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Х.Дойблер-Гмелин, Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч П.Айгэни нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.05.11) ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан хатагтай Х.Дойблер-Гмелин, Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч П.Айгэни нарыг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Х.Дойблер-Гмелин болон ноён П.Айгэни нар Улсын Их Хурлын даргатай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх чиглэлээр цар хүрээтэй олон ажил хийж байгаатай танилцахад таатай байна. Цаашид Транспэрэнси Интернэйшнлийн Улаанбаатар болон Берлин хот дахь Төв байгууллагын зүгээс та бүхэнд бүх төрлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар профессор Херта Дойблер-Гмелин, ноён Питер Айгэни нарыг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улсын Их Хурал одоо үргэлжилж буй хаврын ээлжит чуулганыг авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийсэн чуулган байх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа энэ үед та бүхэн дэмжлэг үзүүлэх, туршлага хуваалцахаа илэрхийлсэнд талархал илэрхийлье гэв. Тэрбээр, Монголын ард түмний оюун санааны хөрш, гуравдагч түнш болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаатай. Бид Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, уг хуулиар нээлттэй сонсгол хийх, парламентын мөрдөн шалгах эрх зүйн хэм хэмжээг тогтоосон. Энэхүү хуулийг батлахад Америк, Герман, Франц зэрэг орнуудын парламентын хяналт шалгалтын тухай хуулийг судалж, харьцуулж байж баталсан. Ингэснээр Улсын Их Хурлаас Ажлын хэсэг, Хяналт шалгалтын түр хороо байгуулж, "Хөгжлийн банкны" гэх асуудлыг ил тод болгосон гэв.

Талууд Монгол Улс болон ХБНГУ-ын парламент дахь хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалт, парламентын эрдэм шинжилгээ, судалгааны алба болон бусад сонирхсон асуудлаар харилцан санал солилцов.

Профессор Херта Дойблер-Гмелины танилцуулснаар, ХБНГУ-ын парламент нь зөв шийдвэр гаргахад хамгийн их оролцоотой болон чухал үүргийг Бундестаг дахь Эрдэм шинжилгээ, судалгааны алба гүйцэтгэдэг аж. Тус албыг парламентын спикер болон Ерөнхийлөгч нь шууд удирддаг, мөн парламент дахь бүх намын бүлгүүдийн дарга нар идэвхтэй оролцдог. Эрдэм шинжилгээ, судалгааны албаны үндсэн зорилго нь Бундестагийн гишүүний тавьсан асуулга бүрт бүрэн дүүрэн эрдэм шинжилгээ, судалгаанд үндэслэсэн хариуг бэлдэж өгөх юм хэмээв.

Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч П.Айгэни хэлэхдээ, манай байгууллага Бундестагийн захиалгаар маш олон тооны шинжилгээ, судалгаа, дүгнэлт гаргадаг. Аливаа авлигын хэргээр хэн нэгэнд хариуцлага тооцох гэхээсээ илүү том зургаар улсад авлига гарах тэр бүх онолын болон практик магадлалыг хаах зорилготойгоор системчилсэн судалгаа хийдэг гэсэн юм.

Профессор Херта Дойблер-Гмелин Германы Праламентын Хүний эрхийн болон Хүмүүнлэгийн Туслалцааны Хорооны даргаар ажиллаж байсан. 2002 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаандаа Германы эрүүгийн хууль тогтоомжийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулсан. Улмаар парламентын гишүүнийхээ хувиар парламентын түвшинд Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын Дүрмийг түгээн таниулах, үр дүнтэй хэрэгжүүлэхийг сурталчлах кампанчилсан ажлыг хэрэгжүүлсэн.

Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Питер Айгэни нь CARE Germany (Хүмүүнлэгийн болон хөгжлийн хөтөлбөрийг дэмжигч байгууллага)-ийн Захиргааны зөвлөлийн гишүүн юм 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн алба хаагчид ослын дуудлагад скүүтэр ашиглана

    Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн алба хаагчид ослын дуудлагад скүүтэр ашиглана