ТБХ: 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ: 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2023.05.15) гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр 12 цаг 13 минутад эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор энэ хуульд заасан хуулийн төсөл хэлэлцэх журмын дагуу хэлэлцэж эцэслэн батална” гэж заасан байдаг.

Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын төгсгөлтэй залгаад геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаатай сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилтыг бий болгож байгааг танилцуулгын эхэнд дурдсан. Гэсэн ч гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг Засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны I улиралд 3.9 хувиар агшсан байсан эдийн засаг мөн оны эцэст 4.8 хувиар өссөн байна. Түүнчлэн 2022 онд 16.9 хувьд хүрч байсан инфляц оны эцэст 13.2 хувь, 2023 оны эхний улирлын байдлаар 12 хувьд хүрч харьцангуй тогтворжоод байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа. Засгийн газраас сүүлийн 3 жилд хугацаа дууссан арилжааны нөхцөлтэй Засгийн газрын үнэт цааснуудыг эдийн засаг, төсөв дарамт учруулахгүйгээр шийдвэрлсэн гэдгийг онцоллоо. Тухайлбал 2017 оноос 800 сая ам.долларын Гэрэгэ бонд үлдэгдэл төлбөр болох 368,4 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт бүрэн төлж барагдуулсан байна. Ингэснээр 2021 оноос хойш нийтдээ 1 тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлжжээ. Экспортын сэргэлт үргэлжилж, энэ оны эхний 4 сарын байдлаар нүүрсний экспортыг өмнөх оны мөн үеэс 5 дахин өсгөж 19 сая тоннд хүрчээ. Экспортын голлох бүтээгдэхүүн нүүрс тээвэрлэлт, борлуулалтад үүсээд байсан хүндрэл бэрхшээлийг арилгаж, ил тод нээлттэй болгох, ашигт малтмал тойрсон авлига, албан тушаалын хэргүүдийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээ 2022 оноос хойш хэрэгжүүлж байгааг мөн танилцуулгад дурдсан юм.

Монгол Улс анх удаа нүүрсээ биржээр амжилттай, ил тод, нээлттэй арилжаалж уурхайн ам нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсийг хил нөхцөлөөр өндөр үнэтэй борлуулж эхлээд байгаа юм. Ингэснээр байгалийн баялгийн үнэ цэн өсөж, Монгол Улсад орох валютын урсгал нэмэгдэж байгааг хэллээ. Үнийн үр дүнд 2022 оны I улиралд 1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны I улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж улмаар 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрчээ.

Дэлхий дахинд эрчим хүчний үнийн өсөлт 2023 оны эхнээс саарсан, мөн урд хөршид цар тахлын хатуу хөл хориогоо цуцалсан зэрэг нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний эрэлт болон үнэд эергээр нөлөөлж байгаа юм байна. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих боомтын болон дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаа аж. Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа дээр дурдсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг 2023 онд 6 хувьд хүрч, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс өсөхөөр байгаагийн зэрэгцээ 2023 оны эцэс гэхэд төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолж байгаа аж.

Засгийн газар эдийн засгийг сэргээх, засаглалаа сайжруулах чиглэлээр богино хугацаанд олсон амжилтаа бататгаж чадвал  2024 онд экспортыг 14.2 тэрбум ам.долларт, гадаад худалдааны ашгийг 4.3 тэрбум ам.долларт хүргэснээр эдийн засаг 6.5 хувиар өсөж инфляц 8 хувьд хүрч тогтворжих төлөвлөлт тооцоо хийлээ. Цаашид экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд гол анхаарлаа хандуулан төрөлжүүлэх, гадаад нөхцөл байдлаас эдийн засгийн хамаарлыг дархлаа бий болгох нь дунд, урт хугацаанд тогтвортой өсөлтийн суурь болно гэлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2024 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 21,163.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 22,996.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1,832.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2,8 хувьтай байхаар тооцож Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад бүрэн нийцүүлэн төлөвлөжээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үндсэн зорилт нь Монгол Улс байгалийн баялгаа эрчимтэй ашиглах явцдаа хуримтлал үүсгэх бөгөөд 2010 онд хууль батлагдсанаас хойш төрийн мэдэлд Хүний хөгжил сан, Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сан хэлбэрээр хуримтлал үүсгэх оролдлого хийж байгаа ч тодорхой шалтгааны улмаас эдгээр сангийн хөрөнгийг төсвийн орлого зарлагын бүрэлдэхүүн болгох эрх зүйн зохицуулалт хийдэг болохыг дурдав. Үндсэн хуульд 2019 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтийн гол санаа бол баялгийн өгөөжийг одоо ба ирээдүй үеийнхэнд тэгш хуваарилах зорилготой бөгөөд эдгээрт үндэслэн зөвлөл зөвлөмжөө гаргасан байна. Байгалийн баялгийг эрчимтэй ашиглаж байгаа өнөө үед эдгээр орлогоос хуримтлал үүсгэх шаардлага бий гэдгийг хэлж байв. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэрүүд шаардлагатай байгаа аж. Иймд нийгмийн даатгалын системээр дамжуулж хуримтлал үүсгэдэг олон улсын жишгийг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг саналыг танилцуулав. Нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хувийг шууд дансанд нь олгох байдлаар шийдвэрлэвэл 2.4 их наяд төгрөгийн Тэтгэврийн сангийн орлогын тал орчим хувь нь буюу 1.3 их наяд төгрөг нь хувь хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл болж, цаашдаа хуримтлал болох боломжтой хэмээн тооцжээ. Ингэснээр иргэдийн даатгалд хамрагдах сонирхолыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна. Байгалийн баялаг бүхий орнууд бүгд энэ жишгээр хуримтлал үүсгэдэг болохыг Австрали, Хятад, Америк зэрэг улсын жишээг дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улс хуримтлалын ийм тогтолцоог нэвтрүүлэхгүй бол нийгмийн даатгал болон төсвийг цаашид эрүүлжүүлэхэд хүндрэлтэй болно гэдгийг Д.Даваасүрэн дарга танилцуулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт 10 градус дулаан. Үүлшинэ

    Улаанбаатарт 10 градус дулаан. Үүлшинэ