"ШИЛЭН" ажиллагааны хүрээнд "2000-2020 оны хооронд ажиллаж байсан Улаанбаатарын удирдлагууд хэнд, хэзээ, хэчнээн хэмжээний газар олгосон бэ" гэх мэдээллийг ИЛ болгосон билээ. Газар олголтын захирамжаараа 1999-2005 онд Хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд тэргүүлсэн юм. Үүний хажуугаар чимээгүйхэн дарагдаж буй нэг хүн бол НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан юм. Тэрбээр, нийслэлийг эзэнгүй байх үед Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан байдаг. Тодруулбал, Хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсноор тус суудал эзгүйрсэн юм.
Тэгвэл Хотын даргын үүргийг жил гаруйхан хугацаанд гүйцэтгэхдээ 174 удаагийн захирамжаар 17.235.106 м.кв газрыг олгосон нь "ШИЛЭН" ажиллагааны хүрээнд ИЛ болоод байна.
Ямар шалгуурын үндсэн дээр дээрх газруудаа олгосон гэдэг нь олны анхааралд хэвээр.
Цар тахлын оргил үеийн 2 жилийн хугацаанд түүний орлого ОГЦОМ өссөн нь АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээс нь харагдаж байна. Тодруулбал, 2019 онд өөрийн орлого нь 103 сая 944 мянган төгрөг байсан бол 2021 онд 326 сая 767 мянга болтлоо өсжээ. Магадгүй, тэр газар наймаалцаж, орлогоо өсгөсөн байж ч болзошгүй. Түүнчлэн, өөрийнхөө нэр дээр 400-668 м.кв бүхий нийт 7 газар эзэмшдэг нь анхаарал татаад байгаа юм.
Мэдээллийг ИЛ болгоод өнгөрөх биш, "ШИЛЭН" ажиллагааныхаа хүрээнд Ж.Батбаясгаланг шалгах хэрэгтэй байна. Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ сайд аа...
Ж.Батбаясгалангийн Хөрөнгө орлогын мэдүүлэг:
© 2013-2021