Хараагүйчүүдийн холбооны байрны гадна талбайг тохижуулна

Хараагүйчүүдийн холбооны байрны гадна талбайг тохижуулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар холбогдох албаныхны хамт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны гишүүдтэй “Асуудал шийдэл” хэмээх хэлэлцүүлгийг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, нөхцөлийг хэлэлцэж, тусгай хэрэгцээт иргэдийн байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм.

Уулзалтад МХҮХ-ны ерөнхийлөгч Н.Ганзориг болон холбооны гишүүдээс гадна Хотын стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа, Нийслэлийн Нийтийн тээврийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн нар оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Нийслэлийн зүгээс иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, санал бодлыг нь ажилдаа тусгахаар цувралт уулзалтуудыг хийдэг. Энэ удаад бид тусгай хэрэгцээт иргэдийн холбоод, төрийн бус байгууллагуудтай уулзаж, санал солилцож байна. Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, бодлого, шийдвэртээ тусгахаар энд холбогдох албаны хүмүүс ч ирлээ. Аль аль талдаа ойлголцож, нэг нэгнийхээ асуудлыг сонсох, шийдвэрлэхэд бидний уулзалтын гол зорилго орших юм хэмээлээ. Иргэдийн амьдрах, ажиллах, зорчих ая тухтай орчныг бүрдүүлэхээр батлан хэрэгжүүлж буй Хотын стандарт, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар эдгээр стандартад ямар заалт, шаардлагуудыг багтаасан талаарх мэдээллийг Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа танилцуулсан юм. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдийн зорчих хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг замын чиглүүлэгч хавтангийн стандартыг баталсныг тэрбээр онцолсон юм.

Түүнчлэн нийтийн тээврээр болон явган зорчиход хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахад авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

Нийслэлийн Нийтийн тээврийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар “Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаа. Энэ хүрээнд оруулж ирж буй автобуснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд таатай зорчих нөхцөл бүрдүүлсэн стандарттай. Түүнчлэн автобусны буудлыг тогтмол зарлаж байх шаардлагыг жолооч нарт тавьж ажиллаж байна. Түүнээс гадна автобусны буудал дээр ирж буй тээврийн хэрэгсэл аль чиглэлийнх болохыг зарлах боломжийн талаар судалгаа хийж буй” хэмээсэн юм.

Түүнчлэн зам, талбайг засаж шинэчлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг зорьж буйг Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн онцолсон.

Зорчих хөдөлгөөнд хамгийн их хүндрэл учирдаг

Уулзалтын үеэр МХҮХ-ны гишүүд, харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тулгамдаж буй асуудлуудын талаар хуваалцаж, санал, хүсэлтээ уламжиллаа.

Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал нь зорчих хөдөлгөөн байдаг. Тухайлбал, явган болон нийтийн тээврээр зорчиход хүндрэл, бэрхшээлүүдтэй тулгардаг, энэ нь өдөр тутмынх нь амьдрал, ажилд нөлөөлж байгааг онцолж байлаа. Явган хүний зам чиглүүлэгч хавтангүй, байсан ч энэ нь стандартын бус, хальтирдаг тул үүнийг шийдэхэд анхаарах хүсэлтийг гаргаж байв.

Түүнчлэн явган хүний зам дээр шон, мод байдаг нь тэдний зорчих хөдөлгөөнд саад учруулдаг, цаашлаад эрүүл мэнд, аюулгүй байдалд нь ч нөлөөлдөг. Гудамж, зам, нийтийн эзэмшлийн талбайд тогтсон шалбааг, тогтоол ус, замын энхэл донхол ч тэдний зорчих хөдөлгөөнийг ч хязгаарлаж байгаа юм. Нийтийн тээврээр зорчиход автобусны буудлаа зарладаггүйгээс төөрөх тохиолдол олон гардгийг тэд онцолсон.

Одоо тулгамдаж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэх, цаашид зам талбайн тохижилт, засвар хийх, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа  З.Төмөртөмөө мэдэгдлээ.

Мөн харааны бэрхшээлтэй иргэд олноор ажиллаж, амьдардаг МХҮХ-ны байрны гадна талбайг тохижилтын ажлыг нийслэлээс дэмжихийг тэрбээр онцолсон юм. Тодруулбал, энэхүү талбайн ногоон байгууламж, тохижилтын ажлыг нийслэлээс бүтээн байгуулалтыг саруудад гүйцэтгэх юм.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө олон улсын хэмжээнд амжилт гаргасан тамирчдад шагнал гардууллаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    НӨАТ-ын сугалааны 2 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

    НӨАТ-ын сугалааны 2 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо