"Хөгжлийн банкны" гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 25 дахь өдрөө үргэлжилж байна.
Харин энэ үед АТГ-аас Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сараас Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийг эрхийг Сангийн яам хэрэгжүүлж эхэлсэн. Ч.Хүрэлбаатар нь тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд Хөгжлийн банкны удирдлагын багийг шинэчилж, Монголбанк, Сангийн яамны хамтарсан шалгалтыг оруулсан аж.
Харин тухайн шалгалтаар Хөгжлийн банк нь "Төлбөрийн чадваргүй, дампуурах эрсдэлтэй"-г дурдсан ч Ч.Хүрэлбаатар шалгалтын дүнг баталгаажуулаагүйн дээр нэмж 200 гаруй ТЭРБУМ төгрөгийн зээлийг арилжааны банкуудад олгожээ. Түүнчлэн, Худалдаа хөгжлийн банкнаас Хөгжлийн банканд төлөх 5 ТЭРБУМ төгрөгийн алдангийг "ЦАЙРУУЛЖ", Хөгжлийн банкыг "хавцал" руу түлхэхийн адилхаар дампуурал руу түлхсэн гэх...
Үүнийг өнгөрсөн гуравдугаар сард болсон УИХ дахь Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголоор ч ИЛ болгосон байдаг. Ийнхүү АТГ-аас Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлсэн байна.
© 2013-2021