"Өмхий" махны асуудал дахин ургаж, иргэн О.Отгонтөгс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар муур, хулгана болоод буй. Ил гарсан нь л О.Отгонтөгс болохоос биш, ихэнх иргэн л Х.Болорчулуун сайдад үгээ дайж, шаардлагаа хүргүүлмээр байгаа байх.
Махны ариун цэвэр, чанараас гадна үнийн асуудал иргэдийг "ТУЙЛДУУЛЖ" байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, үхрийн цул мах 1 кг нь 22500 төгрөгт хүрсэн байх жишээтэй. Ямартаа л иргэд хоорондоо бяцхан хошигнож "Үхэр байсан бол хэдэн төгрөг болохоор байна" гэж нэгнээрээ тоглоом хийх вэ дээ.
Яам махны үнийг бууруулах үүрэггүй ч үнийг тогтворжуулах тал дээр "дорвитой" ажил өнөөдрийг хүртэл хийсэнгүй. Нөөцийн мах гаргасан нэртэй ч нөгөөх нь "Чанаргүй, амт муутай" гээд иргэдийн сэтгэлд үнэндээ л "НИЙЦЭХГҮЙ" байна.
90 гаруй сая малтай монголчууд 20 мянга хол давсан үнэтэй махаар өл залгуулж, мах нь хэдийнэ "тансаг" хэрэглээ болоод байхад, Х.Болорчулуун сайд "ТАГ"... Үнийн өсөлтийг судалсан гишүүд нь ч "ТАГ" боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар таны өгсөн үүрэг ч "ЗАМХАРЧИХЛАА".
© 2013-2021