"НҮҮРСНИЙ" гэх хэрэг "сонсгол"-тойгоо хамт замхараад буй. Тэгвэл өнөөдөр /2023.05.22/ АТГ-аас уг хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл өгөв.
Өнөөдрийн байдлаар найман хэргийг шүүхэд, 34 хэрэгт яллах саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа аж. Харин 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаар мэдээллээ.
"НҮҮРСНИЙ" хэрэгт хамгийн их холбоотой хүмүүсийн нэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт холбогдох хэргийн тухайд, мөрдөн шалгах ажиллагаагаар 7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хураасан талаар АТГ-аас мэдээллээ.
Б.Ганхуягийг "Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 буюу хахууль авах, 22.10 дугаар зүйлийн 1 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа билээ.
© 2013-2021