Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Тариалан сум, 4 багаас “Эм ууж хордсон байдалтай хүүхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 10 настай, эмэгтэй хүүхэд 5 дугаар сарын 18-ны өдөр барилгын хогны хажууд тоглож байгаад таталтын эсрэг эм олж, уг эмийг уусны улмаас хордон тус эмнэлэгт эмчлүүлж байгаа үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
© 2013-2021