Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далайн 14-р гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сарын 25-ны өдрийн 01:56 цагт Онцгой Байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын таван ханатай гэр шатаж байсныг унтраасан бөгөөд уг гал түймэрт тус сумын иргэн "Р" 76 настай эрэгтэй, "Т" 8 настай эмэгтэй нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
© 2013-2021