"БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Б.Баттогтох БЗС-аас зээл авч Сөүлийн үндэсний Их сургуульд суралцсан" гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Б.Бат-Эрдэнэ сайд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
"Би 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр сайдаар томилогдсон. Дүүгийнхээ талаарх мэдээлэл гарахад би мэдээгүй бөгөөд аавтайгаа ярьсан. 2008 онд манай дүү сургуульдаа тэнцэж, БЗС-аас 7 мянган ам.долларын зээл авсан юм билээ. Би 2009 онд Төрийн албан тушаал хашиж байгаагүй. Намд ч ороогүй, хувийн бизнес эрхэлж байсан. Гэрээний дагуу 2019 онд тухайн үеийн БШУ-ны сайдын тушаалаар Б.Баттогтохын зээл нь тэглэгдсэн. Өөрөө бизнес эрхэлж байгаа учраас "Төлөх ёстой бол төлөөрэй" гэж хэлсэн" гэв.
© 2013-2021