Н.Учрал: 4 тусгай сан, дүүргүүдийн газар олголтын мэдээлэл ил боллоо

Н.Учрал: 4 тусгай сан, дүүргүүдийн газар олголтын мэдээлэл ил боллоо

“Шил” ажиллагааны хүрээнд shilen.gov.mn системд өнөөдрийн байдлаар нэмж 4 тусгай сангийн мэдээллийг ил тод байршуулав. Үүнд:

• Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
• Эрүүл мэндийн даатгалын сан
• Ирээдүйн өв сан
• Төсвийн тогтворжуулалтын сан

БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВДАГГҮЙ.

Тус сан нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээс татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг бөгөөд Улсын төсвөөс санхүүжилт авдаггүй.
2009-2022 онд 484 хуулийн этгээдээс нийт 47,4 тэрбум төгрөг, үүнээс Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 225 хуулийн этгээдээс 41,5 тэрбум төгрөг, Радио давтамжийн зурвас эзэмшигч 23 хуулийн этгээдээс 5,3 тэрбум төгрөг, Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 76 хуулийн этгээдээс 447,2 сая төгрөг,

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 хуулийн этгээдээс 92,8 сая төгрөг, бусад төрлийн 74 үйлчилгээ эрхлэгчдээс 77,2 сая төгрөгийг тус тус бүрдүүлжээ. 2009-2022 онд сангаас нийт 155 төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд 38.6 тэрбум төгрөг зарцуулж, 2022 оны эцсийн байдлаар 6.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. 

Дээрх 155 төсөл, хөтөлбөрийг ангилбал орон нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх 49 төсөлд 18.6 тэрбум, дэд бүтцийн 20 төсөлд 4.9 тэрбум, интернэтийн үйлчилгээ хүргэх 29 төсөлд 8.3 тэрбум, шуудангийн үйлчилгээ хүргэх 15 төсөлд 2.8 тэрбум, телевиз, радиогийн үйлчилгээ хүргэх 15 төсөлд 2.3 тэрбум, судалгааны 27 төсөлд 1.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.
БНҮҮС-ийн санхүүжилтээр 2009-2022 онуудад хэрэгжүүлсэн дээрх төсөл, хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын 330 сум, суурин газарт болон харилцаа холбооны үйлчилгээ хүрээгүй алслагдсан нийт 1639 баг байдгаас 1226 багт харилцаа холбооны 3G, 4G сүлжээ, интернэт, шуудан, өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйлчилгээг хүргэжээ. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС 3,092 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОЖЭЭ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оноос өмнөх мэдээлэл нь Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан тул 2018-2022 оны хооронд дахь тус сангийн орлогын бүрдүүлэлт болон зарцуулалтын байдлыг эрүүл мэндийн байгууллага тус бүрээр гарган ил тод, нээлттэй байршууллаа. Тус сан нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 3,092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Санхүүжилт авсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан 3092 эрүүл мэндийн байгууллагын ямар онд хэдэн төгрөгийн санхүүжилт авсан талаарх мэдээллийг жагсаалтаар байршууллаа. 
Энэхүү санхүүжилт авсан байгууллагуудын 61.53% нь улсын эмнэлэг, 11.98% хувийн эмнэлэг, 10.71% сумын эрүүл мэндийн төв, 6.76% нь өрхийн эрүүл мэндийн төв, 6.69% эмийн сан, 2.18% нь рашаан сувилал, 0.16% лабораторид тус тус авчээ. 
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 10 төрлөөр зарцуулалтыг харуулахад хэвтүүлэн эмчлэх үйлчилгээнд давтагдсан тоогоор 1.2 сая хүнд 1.8 их наяд төгрөг,  амбулаторийн үйлчилгээнд давтагдсан тоогоор 3.5 сая хүнд 741 тэрбум төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд давтагдсан тоогоор 1.4 сая хүнд 273 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. 
Мөн тус сангийн мөнгөн хөрөнгө өнгөрсөн 2018-2022 оны хооронд 11 банканд байршуулсан үнийн дүнг авч үзвэл 23.19% нь Төрийн санд, 14.89% нь Төрийн банканд, 14.51% нь Хаан банканд, 11.9% нь Худалдаа хөгжлийн банканд зэрэг бусад банканд хуваан байршиж байна. 

ИРЭЭДҮЙН ӨВ САН НЬ БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ТӨВЛӨРСӨН ОРЛОГЫГ ӨНӨӨ БА ХОЙЧ ҮЕИЙНХЭНД ТЭНЦВЭРТЭЙ ХУВААРИЛАХ ЗОРИЛГОТОЙ 

Ирээдүйн өв сангийн тухай хууль 2016 онд батлагдсан ба 2017 оноос эхлэн тус санд хуульд заасан нэр төрлийн орлого төвлөрч эхэлсэн. Энэхүү сангийн зорилго нь Ирээдүйн өв сангийн тухай хуульд зааснаар нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино. 
Сан нь дараах эх үүсвэрээс бүрддэг. 
2022 оны жилийн эцсийн байдлаар Ирээдүйн өв сангийн хуримтлал 2,6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2022 онд тус сан нь 1,4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулсан байна. 

ТӨСВИЙН ТОГТВОРЖУУЛАЛТЫН САН 

Тус сан нь нэгдсэн төсвийн дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг.
2022 оны жилийн эцсийн байдлаар Тогтворжуулалтын сангийн хуримтлал 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тогтворжуулалтын сангаас тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгагдсаны дагуу Төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар  2014, 2017, 2019, 2020, 2021, 2022 онуудад улсын төсөвт шилжүүлэг хийгдсэн байна. 

ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН

2012 оноос өмнөх 495 зээлдэгчийн 6.2 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг нэмж нээлттэй байршууллаа. 

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ОЛГОСОН 310,503 ГАЗАР

Мөн нийслэлийн 9 дүүргийн үе үеийн засаг дарга нарын захирамжаар олгосон 310,503 газар олголтын мэдээллийг ил тод болголоо. Үүнд: 
2000-2023 оны хооронд олгосон:
- Чингэлтэй дүүргийн 35,049
- Баянзүрх дүүргийн 86,051
- Сүхбаатар дүүргийн 51,477 
- Баянгол дүүргийн 10,744 
2000-2021 оны хооронд олгосон: 
- Багануур дүүргийн 10,487 
2000-2020 оны хооронд олгосон: 
- Налайх дүүргийн 32,870 
2000-2010 оны хооронд олгосон: 
- Багахангай дүүргийн 265 
- Хан-Уул дүүргийн 9,539 
2013–2023 оны хооронд олгосон: 
- Сонгино хайрхан дүүргийн 74,021 газрын мэдээллийг тус тус shilen.gov.mn системээс ил тод нээлттэй харах боломжтой боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт гаалийн байцаагч холбогджээ

    Алтанбулаг сум дахь Чөлөөт бүсээс их хэмжээний архи, согтууруулах ундаа нэвтрүүлсэн хэрэгт гаалийн байцаагч холбогджээ