Кувейтийн сантай эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажиллана

Кувейтийн сантай эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажиллана

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакийг өнөөдөр /2023-05-29/ Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.

Хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон уг уулзалтанд Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Альмутайри, Кувейтийн сангийн Зүүн болон Өмнөд Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан менежер Юсеф Аль-Бадер, тус сангийн Сурталчилгаа, маркетинг, үзэсгэлэн хариуцсан газрын дарга Салех Аль-Такуй болон  ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцсон.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын эхэнд Кувейтийн сангаас буцалтгүй тусламжийн хүрээнд 8.0 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн шинэ барилга ашиглалтад орж, хүн амд түлэнхий, осголт, хөлдөлтийн үеийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэнд Эрүүл мэндийн сайдын хувиар болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Тэрбээр Түлэнхийн төвийн үйл ажиллагаа нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 30 хувиар бууруулж, түлэгдэлт, осголт хөлдөлтийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэн түлэгдэлт, осголт хөлдөлтийн улмаас гарах хүндрэл, нас баралтыг бууруулах, хүндрэлтэй тохиолдлуудад нөхөн сэргээх мэс заслыг хийх боломж нэмэгдсэн болохыг тэмдэглээд цаашид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, тэр дундаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Онцгойлон Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтээ Эрүүл мэндийн сайд уулзалтын үеэр тавьсан. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болон Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулахаар тусгасан. Энэ хоёр эмнэлгийг барих газрыг хотын захиргаанаас шийдсэн, зураг төсөл нь бэлэн хэдий ч  санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм..

Монгол Улсын хувьд хавдрын өвчлөл өндөр, хавдраас шалтгаалдаг нас баралтын тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл 2022 онд 206.1, нас баралт 136 байсан нь дэлхийн дунджаас өндөр байгаа ба сүүлийн 10 жилд хорт хавдрын тохиолдол тогтмол нэмэгдэж, өнгөрсөн онд хавдрын 6,885 шинэ тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь хожуу шатанд оношлогдсон.

Хавдрын хожуу шатанд оношлогдсон өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ байдаггүй ба эрхтэн шилжүүлэх мэс засалд орохын тулд  2 хүртэл жил хүлээх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар л гэхэд элэг шилжүүлэн суулгах мэс засалд 460, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд 550 өвчтөн орохоор хүлээж байгаа юм. Хэдийгээр манай улс эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багтай болж, эмч, мэргэжилтнүүдийн чадавхи бэхэжсэн ч өөрийн гэсэн байргүйгээр өвчтөнүүд удаан хугацаагаар хүлээж, зарим тохиолдолд амь насаа алдах тохиолдол ч гарах эрсдэлтэй тулгараад байгаа юм. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болон Монгол Улсын анхны эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нэн даруй байгуулах шаардлага байгаа бөгөөд газрын асуудлыг нь шийдсэн энэ хоёр төсөлд 191,0 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг Кувейтийн сангийн буцалтгүй тусламж болон урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакд илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хатагтай Иман Абдулраззак эрүүл мэндийн салбарт боломжтой бүхий л арга замаар хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг хэлээд Монголын талаас хүсэлтүүдээ албан ёсоор тавьснаар шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломж нээгдэнэ гэсэн юм. Уулзалтын үеэр Кувейтийн сангаас 200 мянган ам.долларыг ойрын үед эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж буйг дуулгаад чухам ямар төсөлд ашиглахыг Эрүүл мэндийн сайдаас тодруулсан. С.Чинзориг сайд  шинээр байгуулагдсан Түлэнхийн төвд шаардлагатай эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангахад зориулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн. Түүнчлэн тус сангаас Монголд зайлшгүй шаардлагатай байгаа Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж нааштайгаар шийдэхийн төлөө ажиллана гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Унаач хүүхэд нь гэмтсэн уяачийн морь уях эрхийг хасжээ

    Унаач хүүхэд нь гэмтсэн уяачийн морь уях эрхийг хасжээ