"Үе Тэнгийнхний Эрүүл Харилцаа-Эерэг Орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

"Үе Тэнгийнхний Эрүүл Харилцаа-Эерэг Орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Монголын эх үрсийн баярын өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй Эрдэнэс Тавантолгой” хөтөлбөрийн хүрээнд Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан нээлттэй хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгууллаа. 

“Үе тэнгийнхний эрүүл харилцаа – Эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлэгт Цогтцэций сумын дунд сургуулийн 10-18 насны 300 орчим хүүхэд оролцож сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол сургалтад хамрагдан тулгарсан асуудал, бэрхшээлийг найз нөхөд болон эцэг эх, багшийн оролцоотой хэрхэн шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЗУГ-ын дарга Н.Анун хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн үед сурагчид нэгнээ дээрэлхэх үзэгдэл ихсэж, үүний уршгаар хүүхдийн сэтгэл санааны байдал тогтворгүйтэн анхаарал сулрах, айдастай болох зэргээр сэтгэцийн эрүүл мэндэд нь өөрчлөлт илэрч байна. Сэтгэл судлаачид өсвөр насны 10-18 насны 4270 орчим хүүхдийг судалгаанд хамруулахад 80 гаруй хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан хэмээн хариулсан байна. Мөн судалгаагаар Өмнөговь аймгийн өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай буйг тодорхойлсон байна. Тиймээс манай компанийн зүгээс зургаадугаар сарын 01-ний өдрийг тэмдэглэлт баяр нэрийн дор өнгөрүүлэхээс гадна хүүхдийн хүмүүжил төлөвшил, боловсрол, эрүүл мэндэд анхаарч, Хүүхдэд амттан биш анхаарал хэрэгтэйг эцэг эх, багш нарт уриалж ажиллахыг зорилоо” хэмээв.

“Үе тэнгийнхний эрүүл харилцаа – Эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлэгт Сэтгэл зүйн боловсрол үйлчилгээний төвийн үүсгэн байгуулагч, Сэтгэл зүйн магистр Д.Мөнхдэлгэр Сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр хүүхдүүдэд мэдээлэл өгч, ярилцсан. Тэрбээр хүний сэтгэл зүйг бүрдүүлэх олон бүрдэл байдгийг хүүхдүүд таньж мэдэх хэрэгтэй. Өсвөр насныхны сэтгэлзүй маш эмзэг, сул байдаг учир эхлээд хувь хүний онцлогоо ойлгосны дараа өөртөө итгэдэг болж, хүнд хэцүү асуудлаа даван туулах боломжтойг онцлоод хүүхдүүдэд сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал Сошиал медиаг хүүхдүүд хяналтгүй хэрэглэж, гэмт хэргийн золиос болох эрсдэлтэйг сануулж, тоо баримтад үндэслэн мэдээлэл өгсөн. Нийгмийн сүлжээг ашиглаж байгаа хүүхдүүд хэт олон цагийг интернэтэд өнгөрүүлэх, хувийн мэдээллээ дэлгэх зэргээр цахим ертөнцийн уршгаар ямар их асуудалд өртөж, бие сэтгэлийн дарамтад орж буйг дурдаж сэрэмжлүүлэв.

Улмаар сэтгэл зүйчид хүүхдүүдийн дунд асуулт хариултын хэлбэрээр чөлөөт ярилцлага өрнүүлж, тулгамдсан асуудлыг нь сонссон. Зарим хүүхэд захидлаар асуултаа илгээж, дээрэлхэлт доромжлолоос хэрхэн ангижрах, ангийн нөхөд нь тоохгүй илт гадуурхдагаас яаж холдох, нүүрний батганаас ичдэг тухай, үерхэл нөхөрлөлийн ялгаа гээд өсвөр насныханд тохиолддог асуудлуудаа дэлгэж ярилцсан юм.Сургалт хэлэлцүүлэгт багш, эцэг эхийн төлөөллийг хамруулсан бөгөөд өсвөр насныханд тулгамддаг асуудлыг гэр бүл, сургуулийн орчинд байнга анхаарч, хамтран ажиллах шаардлагатайг мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөсөн.

Энэхүү арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЗДТГ, Цогтцэций сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Хүүхдийн мэргэжлийн байгууллагууд, ЕБС-иудын нийгмийн ажилтан, эцэг, эхчүүд хамтран зохион байгууллаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлд  холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ