Арван сартайгаас найман настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Арван сартайгаас найман настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Эрүүл мэндийн  сайдын 2023 оны тавдугаар сарын 26-ны А/188 дугаар тушаалаар энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар зохион байгуулж буй юм.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээлэлдээ 2022 онд дэлхийн 162 улс оронд улаанбурхан өвчний 172,084 тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оны өвчлөлөөс гурав дахин их гэсэн үг бөгөөд 2023 оны эхний таван сарын байдлаар Энэтхэг, Иемен, Сомали, Зимбабе, Пакистан, Этиоп, Индонез, Нигер, Ангола, Конго, Афганистан, Филиппин, Вьетнам, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн 124 улс оронд улаанбурхан өвчний 45256 тохиолдол бүртгэгдэж ихсэх хандлагатай байгааг онцлоод “Дэлхий дахинд улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа улс орны тоо нэмэгдсэн, ялангуяа зүүн Европын улс орнууд, ОХУ, Филллипин, БНХАУ, Энэтхэг улсад өвчлөл ихсэх хандлагатай байгаа нь тархвар судлалын хувьд уг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай.

Монгол Улсын шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу салбар хоорондын байгууллагууд Эрсдэлийн үнэлгээг хамтран хийхэд улаанбурхан өвчин Монголд зөөвөрлөгдөх, тархах эрсдэл “өндөр” гэж үнэлэгдсэн.

Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд эхний үед өвчлөл алаг цоог хэлбэрээр бүртгэгдэн, улмаар дархлаажуулалтад хамрагдах нас хүрээгүй 0-8 сартай хүүхэд, цартахлын улмаас улаанбурханы эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй хүүхэд болон дархлааны түвшин харьцангуй сул байгаа 10 сартайгаас 8 насны хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй учраас үндэсний товлолт вакцинаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулах, мөн энэ сарын 29-нөөс эхлэн арав хоногийн хугацаанд арван сартайгаас 8 настай бүх хүүхдийг улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон” хэмээн нэмэлт дархлаажуулалтын талаар тодорхой мэдээлэл өглөө.
Манай улсад 1973-1989 онд улаанбурхан өвчний нийт 58,981 тохиолдол бүртгэгдэж 3-4 жилийн зайтай дэгдэлт гарч байсан бол 1989 оноос хойш 1992,1995, 2000-2002, 2015-2016 онд нийт дөрвөн удаагийн дэгдэлт гарч байсан. 

Улаанбурханы эсрэг вакцинаар 1994,1996, 2000, 2007, 2012, 2015, 2016 онд 3-39 насны хүн амыг нэмэлтээр дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд улсын хэмжээнд 2017 онд улаанбурхан өвчний 17 тохиолдол, 2018 онд 1 тохиолдол, 2019 онд 2, 2020-2023 оны эхний таван сарын байдлаар улаанбурханы батлагдсан тохиолдол бүртгэгдээгүйг мэргэжлийн хүмүүс ярьж байв.

Хэвлэлийн бага хуралд оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Др.Сокорро Эскаланте улаанбурхан, улаанууд өвчний зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөртэй байгаа тохиолдолд эрүүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний тандалтыг цаг алдалгүй сайн хийхэд нэн шаардлагатай лабораторийн хүчин чадлыг сайжруулахад анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн юм. Цар тахлын жилүүдэд дэлхийн улс орнуудад заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоо, хамрагдалтын хувь буурсан, улмаар зарим оронд товлолт вакцинжуулалтын үйл ажиллагаа зогссон зэргээс үүдэлтэй тарилгатай халдварт өвчин түүн дотроос халдварлалтын зэрэг маш өндөртэй улаанбурхан өвчний дэгдэлт вакцинд хамрагдаагүй хүн амын дунд бүртгэгдэж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч төлөөлөгч Эваристе Коуаси Комлан олон улстай харьцуулахад дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийн тоо харьцангуй цөөн хэдий ч  улаанбурхан хаалга тогшиж буй энэ цаг үед хаа хаанаа онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг хэлээд 2019 оны дэгдэлтийн эсрэг Хүүхдийн сан ЭМЯ-тай үр дүнтэй хамтран ажиллаж чадсаны үр дүнд улаан бурхан өвчнөөс олон хүүхдийг хамгаалж сэргийлж чадсан туршлагадаа үндэслэн энэ удаад ч мөн вакцины хангалт, дархлаажуулалт хийх орчин нөхцөл, хяналтыг сайжруулах, вакцины хүйтэн хэлхээг дэмжихэд онцгой анхаарч Хүүхдийн сангийн санхүүжилтээр нэмэлт дархлаажуулалтад шаардлагатай 450 мянган ам.долларын үнэ бүхий вакциныг Монголд оруулж ирснийг дуулгалаа.  
НҮБ-ын Хүүхдийн сангийн буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн тав хүртэлх насны хүүхдийн өндөр тунт А аминдэмийг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд түгээж байгаа юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн өдөр буюу маргааш 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

    "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн өдөр буюу маргааш 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана