Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал өчигдөр Кыргызстаны нийслэл Бишкект эхэлсэн. Тэмцээний хоёр дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57, 62, 68, 76 кг-ын үдээс өмнөх барилдаанууд боллоо.
Манай улсаас өнөөдөр 3 бүсгүй барилдснаас 62 кг-ын жинд гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, 68 кг-д ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар финалдаж, 62 кг-д гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав. Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 20:00-ээс эхэлнэ.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC