Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ, "Орон нутгийн хөгжлийн сан"-г шалгаж, ИЛ ТОД болгохгүй бол тус сангийн хөрөнгөөр Засаг дарга нар чинь "НААДАХ" шиг л болж байна. Бид өмнө нь Төв аймгийн Эрдэнэсант сумын ЗДТГ нь "Орон нутгийн хөгжлийн сан"-гийн хөрөнгөөр ҮХЭР, ХУЦ, УХНА "ээмэгжүүлэх" гэж буй талаар баримт дэлгэсэн. Тэгвэл энэ удаа мөн Төв аймгийн Алтанбулаг сумыг онцолж байна.
Учир нь Алтанбулаг сумын ЗДТГ нь 158 сая 597 мянган төгрөгөөр сумандаа "ХАЛУУН УС"-ны газар барихаар тавдугаар сарын 31-ний өдөр ТЕНДЕР зарлажээ.
Халуун усны газар мэтхэнийг иргэд, хувийн хэвшлийнхэн өөрсдөө ч босгож дөнгөнө. Гэтэл сумын ЗДТГ нь тэдний өмнөөс ажиллаж байгаа нэртэй төсвийн мөнгөнд "үрэлгэн" хандаж, "НААДАХ" нь хэр зохистой вэ?
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC