Баасан гарагт зүүн Энэтхэгийн Одиша мужийн нутагт гарсан галт тэрэгний ослын улмаас амиа алдсан хүний тоо 288 хүрлээ. Үүнээс гадна бэртэж гэмтсэн хүний тоо 800 даваад байгаа юм. Хоёр өөр чиглэлийн зорчигч тээврийн цуваа нэг ачааны цуваатай мөргөлдсөн нь ийм олон хүний амь хохироход хүргэсэн байна.
Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил эхэлсэн бөгөөд одоогоор техникийн доголдлоос болсон гэх урьдчилсан дүгнэлттэй байна. Мөргөлдсөн галт тэрэгнүүд нийтдээ 2,000 орчим зорчигчийг тээвэрлэж байжээ. Энэ удаагийн осол нь Энэтхэгийн төмөр замд сүүлийн 20 орчим жилд гарсан хамгийн их хохиролтой осолд тооцогдож байна.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC