ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд "ШУВУУ" ажиллагааны явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Засгийн газрын “ШУВУУ” ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Энэ хүрээнд авлига, албан тушаалын хэргээс гадна бусад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийг авчирч буйг та бүхэн мэдэж байгаа. Уг ажиллагааны хүрээнд одоогоор 20 гаруй хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ долоо хоногт БНСУ-аас нэр бүхий хүмүүс авч ирэхээр тус улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа" гэсэн юм.
Мөн "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой Төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг эх оронд нь авч ирэх чиглэлээр холбогдох улсуудын хууль сахиулах байгууллагуудтай тасралтгүй ажиллаж байгаа" хэмээн онцлов.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC