Бид өчигдөр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсвийн 975.2 сая төгрөгөөр яамандаа тавилга, тоног төхөрөөмж авахаар ТЕНДЕР зарласныг онцолсон билээ. Тэгвэл энэ удаа УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын "ТЕНДЕР"-ийг онцолж байна. Тэрбээр,
Улсын төсвийн 402.9 сая төгрөгөөр яамныхаа байранд "урсгал засвар" хийхээр зэхэж, ТЕНДЕР зарлажээ. Тендерийн багцыг задалж үзвэл:
УУХҮЯ-ны "үрэлгэн" зан ингээд дууссангүй. Тус яамныхан теннис тоглохоор "ОЧ" спорт клубтэй "Спорт заал түрээслэх гэрээ"-г 2 сая 460 мянган төгрөгөөр байгуулжээ. Ингэхдээ "1-р сарын 15-наас 6-р сарын 27, 9-р сарын 5-наас 12-р сарын 26-ныг хүртэл нийт 41 удаа ашиглана" гэж тохиролцжээ.
Засгийн газраас Төрийн бүх шатны байгууллагуудыг төсвөө хэмнэхийг "Төрийн хэмнэлтийн тухай хууль"-д тусгасан хэдий ч Засгийн гишүүд өөрсдөө энэ хуулийг "УЛ"-ндаа гишгэж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та анхааралдаа авна биз ээ...
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC