Чингэлтэй дүүрэгт байрлах “GS25” сүлжээ дэлгүүрт өчигдөр/2023.06.06/ 17:00 цагийн үед ой хүрээгүй хүүхдээ орхиж явсан хэрэг гарлаа. Хүүхдийг дэлгүүрийн ажилчид хооллож, ээжийг нь нэг цаг хүлээсэн байна. Ингээд ээж нь ирээгүй удсан учир Чингэлтэй дүүргийн цагдаад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу хүүхдийг цагдаагийн ажилчид авч, эхийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC