Хууль тогтоох үйл ажиллагааг дэмжихэд статистик мэдээллийг ашиглах, өгөгдөл, судалгааг шуурхай шинэчлэх талаар ярилцлаа

Хууль тогтоох үйл ажиллагааг дэмжихэд статистик мэдээллийг ашиглах, өгөгдөл, судалгааг шуурхай шинэчлэх талаар ярилцлаа

PARiS21 байгууллагыг НҮБ-ын Европын Комисс, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Олон улсын валютын сан, Дэлхийн банк хамтран 1999 онд байгуулжээ. Монгол Улсын ҮСХ тус байгууллагатай 2006 оноос идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Хорооны дарга 2018 онд тус байгууллагын Удирдөх зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2019 оноос Гүйцэтгэх хорооны тэргүүн, гишүүнээр ажиллаж байна.

Тус байгууллагатай явуулж буй хамтын ажиллагааны нэг гол чиглэл бол статистикийн байгууллага ба парламентын харилцааны асуудал болохыг өнөөдрийн сургалтыг нээж хэлсэн үгэндээ ҮСХ-ны дарга Б.Батдаваа тэмдэглэсэн юм. Тэрбээр, Улсын Их Хурлаас батлан мөрдүүлж байгаа хууль, тогтоомжийн хэрэгжилт улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа талаар ҮСХ-ноос нөлөөллийн судалгаа хийж байгаа талаар танилцуулж, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд статистикийн байгууллагаас ямар мэдээлэл хэрэгтэй болдог, тоон мэдээллийг бодлого, шийдвэр гаргахад хэрхэн хэрэглэх санал солилцож, идэвхтэй хамтран ажиллахыг сургалтад оролцогчдоос хүсэв.

Улсын Их Хурал хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо баримт дээр суурилсан, судалгаа сайтай хууль батлан гаргана  төдий чинээ иргэдийн амьжиргаа, амьдралд хэрэг болсон, эрэлт шаардлагыг хангасан, урт настай байдаг хэмээн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа онцолж, дэлхий дахиныг хамарсан цар тахал, геополитикийн өөрчлөлт, хүмүүсийн амьдралд эрчимтэй нэвтэрч буй техник технологийн дэвшил зэрэгтэй холбоотойгоор шийдвэр гаргах түвшний үйл ажиллагаанд ихээхэн хурд шаардах болсон энэ үед Улсын Их Хурлын Тамгын газар, ҮСХ-ны мэдээлэл солилцоо, судалгаа, хамтын ажиллагаанд өндөр шаардлага тавигдаж байна гэлээ.

Нийгмийн харилцаа цаг, хормоор өөрчлөгдөж байгаа энэ цаг үед парламент тоон судалгаа, баталгаа нотолгоонд тулгуурласан, бодитой үр дүн гаргахуйц, зөв шийдвэр гаргах гэдэг аливаа улс орны сайн засаглалын хамгийн чухал суурь үзүүлэлт болсныг тэрбээр дурдаад, шийдвэр гаргагчдыг хамгийн сүүлийн, шинэлэг тоон мэдээллээр хангаж, түүнд тулгуурласан анализ, дүгнэлтийг өгч ажиллахад Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, ҮСХ-ны хамтын ажиллагаа ач холбогдолтойг тэмдэглэв.

Мөн энэ үеэр PARiS21 байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын дэд дарга Фонтенау Франсуа үг хэлж, ҮСХ-ноос тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, эрх зүйн орчныг сайжруулах, чадавх нэмэгдүүлэх чиглэлээр хамтын судалгаа, сургалтын ажлуудыг явуулж буй талаар танилцуулсан юм.

“Тоон мэдээллийг бодлого, шийдвэрт ашиглах нь” сэдэвт сургалтад ҮСХ-ны Бодлого, хамтын  ажиллагааны газрын дарга Б.Саранчимэг Монгол Улсын Үндэсний статистикийн системийн зохион байгуулалт, мэдээлэл цуглуулалт, боловсруулалт тархаалт болон өгөгдлийн чанарын талаар танилцуулж, тус хорооны Судалгаа шинжилгээ, түүврийн хэлтсийн дарга О.Норовсамбуу статистикийн мэдээллийг бодлого шийдвэр гаргахад хэрхэн ашиглах талаар илтгэл тавьсан юм. Мөн ҮСХ-ны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан, Үнийн статистикийн хэлтсийн статистикч Д.Батсүх нар өгөгдлийн үзүүлэлт, дүрслэл болон тэдгээрийг ойлгох, ашиглах талаар тайлбарлаж, ур чадварын дадлага хийв. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын Тамгын газар болон ҮСХ хооронд хамтран ажиллахад тохиолдож буй сул ба давуу талуудыг шинжлэн хэлэлцэж, цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар ярилцжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энэтхэгийн “Max Healthcare” институттэй хамтарна

    Энэтхэгийн “Max Healthcare” институттэй хамтарна