Холимог тулааны "One championship" холбоо энэ сарын 10-нд Бангкок хотод "ONE Fight Night 11" тэмцээнээ зохиохоор болжээ. Тэмцээнд аваргын бүсний төлөөх хоёр тулаантай. Үүний нэг нь манай улсын тамирчин З.Шинэчагтага юм. Тэрбээр,
Оросын тамирчин Илья Фреймановтой гар зөрүүлэхээр болжээ. Илья Фреймановын хувьд One championship холбооны чансааны гуравт бижигдэж байгаа. Мөн 12 тулаанаас 11 ялсан амжилттай тамирчин аж. ONE Fight Night 11 тэмцээний гол тулаан Тай боксын хөнгөн жингийн аваргын бүс хамгаалах тулаан юм.
Аварга аваргынхаа төлөө өрсөлдөнө. Мөн грэпплингийн хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө Кейд Руотоло, Томми Лангакер нар тулалдаж, бүсээ хамгаалсан томоохон тэмцээнд З.Шинэчагтага өрсөлдөж байгаа юм.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC